Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Алтан Бийр-8” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Үзэсгэлэн

“Алтан Бийр-8” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг27/02/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20140227100008254535272014-02-27-11-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртлэх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Алтан Бийр-8” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

da 40 гаруй жилийн турш үе үеийн шилдэг залуу уран бүтээлчдийн урлагийн алтан гараа болж байсан залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн нь урлагт хайртай залуусын хамгийн ихээр хүсэн хүлээдэг үйл ажиллагаа гэнэ. Ирээдүйд эх орныхоо урлагийн нүүр царай болох авьяастай, чадварлаг залуу уран бүтээлчдийн мэргэжлийн чадвараа сорихоор цуглардаг энэхүү үзэсгэлэн 2007 оноос эхлэн “Алтан бийр” нэртэйгээр зохиогдож иржээ. dfs Уламжлал ёсоор үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийг шалгаруулан цом, мөнгөн шагнал, урлангийн эрх гардуулдаг уг үйл ажиллагаа залуу уран бүтээлчдэд бүтээл хийх эрч хүч, урам зориг, шинэлэг сэтгэлгээг өгч байдаг чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

da Энэхүү үзэсгэлэнгийн үеэр “Таталбар зургийн уралдаан” уламжлал ёсоор явагдах бөгөөд гуравдугаар сарын 1-ны 12.00 цагаас үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж “Шилдэг таталбар”-ыг шалгаруулах юм.

sa Уг үзэсгэлэн уран зураг, монгол зураг, зураасан зураг, бар зураг, монгол зураг, уран дархан, сийлбэр, уран баримал, гобелен, орон зайн урлаг, фото арт, торгон зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийг хамарсан юм байна.

Үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн “Арт галерей”-д ирэх сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнигийн оролцсон “Dracula” дуу Billboard Hot 100 жагсаалтын эхний 10-т дахин багтлаа

10/06/2026

“Get Schooled” вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

10/06/2026

Дуучин Мадонна хөгжмийн ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

10/06/2026

Дуучин Д.Болд шинэ цомог, пянзуудаар “бөмбөгдөх” нь

10/06/2026

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

10/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.