Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Уран илтгэлийн уралдаанд 62 сурагч оролцож, 10 илтгэлийг шалгарууллаа
Музей

Уран илтгэлийн уралдаанд 62 сурагч оролцож, 10 илтгэлийг шалгарууллаа

Урлаг Урлаг19/05/2025Шинэчлэгдсэн:19/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын музейн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхийн 130 орчим орны 57000 гаруй музей “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ.

“Чингис хаан” үндэсний музейгээс энэ өдрийг тохиолдуулан олон талт арга хэмжээ зохион байгуулсаны нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдэвт уран илтгэлийн уралдаан юм.

Энэхүү уралдаанд нийслэл, орон нутгаас нийт 62 сурагч оролцож, илтгэлээ ирүүлснээс нэгдүгээр шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулан, хоёрдугаар шатанд шалгарсан сурагчид хүрэлцэн ирж илтгэлээ өнгөрөгч ням гараг (2025.0518)-т танилцуулав.

Уралдааны шүүгчээр “Чингис хаан” үндэсний музейн менежер, боловсрол судлалын ухааны доктор Д.Эрдмаа, Олон улсын музейн зөвлөлийн ҮХ-ны тэргүүн, дэд профессор Д.Бумаа, музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор М.Нямбат, Карл Попер Парламентийн мэтгэлцээний шүүгч, уран илтгэлийн улсын дөрвөн удаагийн аварга Б.Оюунсайтар нар ажиллалаа.

Илтгэлийн удирдамжийн дагуу эхний гурван байр, тусгай байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнаж, ивээн тэтгэгчид болох “Icemark”, “Бурамхан” компаниудын гарын бэлгийг шүүгчид гардуулан өглөө.

Шагналт байрны шилдэг уран илтгэгчид:

Тэргүүн байр: Б.Энхзориг /Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар сургууль 12а ангийн сурагч/

Дэд байр: С.Ундрам /”Эрдэмтөгс” сургуулийн 11а ангийн сурагч/

Гутгаар байр: Ш.Энхзаяа /61 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч/

Тусгай байр: Х.Дөлгөөн-Учрал /”Их засаг” лицей сургуулийн 12а ангийн сурагч/

Хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг оролцогчид:

А.Нандин-Эрдэнэ /Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар сургуулийн 12в ангийн сурагч/

А.Энхлэн /”Эрдэмтөгс” сургуулийн 11а ангийн сурагч/

Б.Номинтүлхүүр /”Шинэ Монгол” сургуулийн 11-1 ангийн сурагч/

Г.Номунгэрэл /”Шинэ Монгол” сургуулийн 11-1 ангийн сурагч/

Э.Амина /”Логарифм” сургуулийн 10б ангийн сурагч/

Н.Учрал /”Тольт” сургуулийн 11б ангийн сурагч/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025
Музей Урлаг

Японы вааран болон уран зургийн хавтанг байнгын үзмэр болгон байрлууллаа

02/06/2025
Музей Урлаг

Байгалийн түүхийн музейг хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих төв болгож хөгжүүлнэ

30/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.