Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр тохиож байна.
О.Анужин Хөгжим бүжгийн коллежийг Гавьяат жүжигчин Т.Туулын удирдлагад төгсжээ. Сургуулийн төгссөн 2012 оноос эхлэн ДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлол бүжигчнээр ажиллаж буй тэрбээр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Одетта, Одиллия, “Нойрсож буй гүнж” балетын Аврора, “Щелкунчик” балетын Маша, “Франческо да Римини” балетын Франческо, А.Аданы “Жизель” балетын Жизель, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария, Л.Минкусийн “Дон Кихот” балетын Китри, С.Прокофьевийн “Ромео, Жульетта” балетын Жульетта, А.Хачатуряны “Спартак” балетын Фригия, Ф.Херо, льдын “Дэггүй Лиз” балетын Лиз, Ж.Чулууны “Уран хас” балетын Хандармаа, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаа, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетын Урангоо гэх зэрэг дэлхийн болон Монголын хамаг л алдартай балетын гол дүрд тоглосон.
Мөн тэрбээр 2015 онд Япон улсад болсон “Токио сити” балетын уралдаанд гуравдугаар байр эзэлж, 2016 онд БНХАУ-ын Шанхай хотод болсон олон улсын балетын уралдааны шилдгээр шалгарч, 2018 онд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан олон улсын балетын А зэрэглэлийн уралдааны тэргүүн байрын эзнээр тодорч байлаа. Энэ нь Монгол Улсад балетын урлаг үүсэж хөгжсөнөөс хойшхи олон улсын томоохон уралдаанаас эмэгтэй бүжигчин анх удаа шилдгээр тодорсон түүхэн амжилт байсан бөгөөд тэрбээр 23-хан насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэж байв.