Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр
Reels

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

Урлаг Урлаг19/05/2025Шинэчлэгдсэн:19/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр тохиож байна.

О.Анужин Хөгжим бүжгийн коллежийг Гавьяат жүжигчин Т.Туулын удирдлагад төгсжээ. Сургуулийн төгссөн 2012 оноос эхлэн ДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлол бүжигчнээр ажиллаж буй тэрбээр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Одетта, Одиллия, “Нойрсож буй гүнж” балетын Аврора, “Щелкунчик” балетын Маша, “Франческо да Римини” балетын Франческо, А.Аданы “Жизель” балетын Жизель, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария,  Л.Минкусийн  “Дон Кихот” балетын Китри, С.Прокофьевийн “Ромео, Жульетта” балетын Жульетта, А.Хачатуряны “Спартак” балетын Фригия, Ф.Херо, льдын “Дэггүй Лиз” балетын Лиз, Ж.Чулууны “Уран хас” балетын Хандармаа, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаа, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетын Урангоо гэх зэрэг дэлхийн болон Монголын хамаг л алдартай балетын гол дүрд тоглосон.

Мөн тэрбээр 2015 онд Япон улсад болсон “Токио сити” балетын уралдаанд гуравдугаар байр эзэлж, 2016 онд БНХАУ-ын Шанхай хотод болсон олон улсын балетын уралдааны шилдгээр шалгарч, 2018 онд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан олон улсын балетын А зэрэглэлийн уралдааны тэргүүн байрын эзнээр тодорч байлаа. Энэ нь Монгол Улсад балетын урлаг үүсэж хөгжсөнөөс хойшхи олон улсын томоохон уралдаанаас эмэгтэй бүжигчин анх удаа шилдгээр тодорсон түүхэн амжилт байсан бөгөөд тэрбээр 23-хан насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэж байв.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно

02/07/2025
Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 38 нас хүрч байна

01/07/2025
Reels Урлаг

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин С.Амармандах энэ өдөр мэндэлжээ

28/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сарлаг наадам” долдугаар сарын 21-нд болно

17/07/2025

К-поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийгээд буй “Allday project” хамтлаг

16/07/2025

“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн үргэлжилж байна

16/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрхний буруу” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогчдодоо хүргэлээ

16/07/2025

Шинэ Харри Поттерийн зургийг анх удаа дэлгэлээ

16/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.