Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш газар дэлхийг бид өөрсдийнхөөрөө харсаар сая жилийг үджээ. Бидний харах өнцөг нүдэн тушаа учраас бид модыг хажуугаас нь өвсийг хөндлөнгөөс нь харсаар дассан байна. Хүн агаарт хѳѳрѳн нисдэг цагаас эхлэн газар дэлхийг бид өөр өнцгөөс харж чаддаг болжээ. Тиймээс бид газрын хөрсөнд хүрэлцэхгүй, түүнийг орчлонгийн зураг шиг дээрээс тольдох тэр мөчид байгаль хийсвэржиж, хэлбэргүй болж, харин мэдрэмж тодорч эхэлдэг юм шиг санагддаг.
Эгц дээд, алсад хөндийрөн харагдах тэр үзэмж нь газрын хэвлийд нуугдах амьсгал, хөдөлгөөн нэгэн хавтгайд оршин харагдах нэгэн агшин зуурыг “Terrain” уран бүтээлийн үзэсгэлэнд тусгахыг хичээлээ хэмээн уран бүтээлч Ц.Солонго өгүүлсэн юм.
“Тerran” уран бүтээлийн үзэсгэлэнд 10 гаруй хийсвэр уран зураг багтсан бѳгѳѳд энэхүү цуврал бүтээлүүддээ уран бүтээлч импрессионист арга барилын ул мөртэй ч дүрс, хэлбэрээс ангид сэтгэл хөдлөлийн орон зайг урлахыг илүүд үзсэн.
Энэ үзэсгэлэн зөвхөн байгалийн харагдах байдлын тухай ѳгүүлэх бус мѳн бид газрын хөрстэй хэрхэн холбогдож, түүнийг хэрхэн ойлгодог тухай эргэцүүлэл билээ.
Газрыг хөндсөн ч мѳхѳшгүй мѳнх, амьдралынх нь цохилт үргэлжилж байдаг бѳгѳѳд хүн байгалийн зэрэгцэл, нэгнээ нэвчин орших хэмнэл хүчтэй нѳлѳѳлсѳн нь үзэсгэлэнгээс нэвт харагдана. Газар хийгээд түүний үр шим, хүмүүс хийгээд түүний үр нөлөө бие биедээ нөлөөлж явсаар хэдэн мянганыг үджээ. Тэр хоорондын амин шүтэлцлийг багахан холоос харахад нүднээ ил боловч бүр холдох ахуйд газар эх хүний бүтээснийг өөртөө шингээн нэгэн тив дэлхий болон бидэнд харагдана. Энэ бодит байдал, байгалийн зургийг реализм бус абстракт зураг, импрессионисмийн техникээр хослуулан зурсан нь байгалийг дүрсэлсэнээрээ ѳвѳрмѳгц үзэсгэлэн болжээ.
Үзэсгэлэн Монголд үүд хаалгаа нээгээд удаагүй “А space” үзэсгэлэнгийн танхимд 2025 оны тавдугаар сарын 22-ныг дуустал нийтийн хүртээл болох юм.