Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ
Үзэсгэлэн

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

Урлаг Урлаг20/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш газар дэлхийг бид өөрсдийнхөөрөө харсаар сая жилийг үджээ. Бидний харах өнцөг нүдэн тушаа учраас бид модыг хажуугаас нь өвсийг хөндлөнгөөс нь харсаар дассан байна. Хүн агаарт хѳѳрѳн нисдэг цагаас эхлэн газар дэлхийг бид өөр өнцгөөс харж чаддаг болжээ. Тиймээс бид газрын хөрсөнд хүрэлцэхгүй, түүнийг орчлонгийн зураг шиг дээрээс тольдох тэр мөчид байгаль хийсвэржиж, хэлбэргүй болж, харин мэдрэмж тодорч эхэлдэг юм шиг санагддаг.

Эгц дээд, алсад хөндийрөн харагдах тэр үзэмж нь газрын хэвлийд нуугдах амьсгал, хөдөлгөөн нэгэн хавтгайд оршин харагдах нэгэн агшин зуурыг “Terrain” уран бүтээлийн үзэсгэлэнд тусгахыг хичээлээ хэмээн уран бүтээлч Ц.Солонго өгүүлсэн юм.

“Тerran” уран бүтээлийн үзэсгэлэнд 10 гаруй хийсвэр уран зураг багтсан бѳгѳѳд  энэхүү цуврал бүтээлүүддээ уран бүтээлч импрессионист арга барилын ул мөртэй ч дүрс, хэлбэрээс ангид сэтгэл хөдлөлийн орон зайг урлахыг илүүд үзсэн.

Энэ үзэсгэлэн зөвхөн байгалийн харагдах байдлын тухай ѳгүүлэх бус мѳн бид газрын хөрстэй хэрхэн холбогдож, түүнийг хэрхэн ойлгодог тухай эргэцүүлэл билээ.

Газрыг хөндсөн ч мѳхѳшгүй мѳнх, амьдралынх нь цохилт үргэлжилж байдаг бѳгѳѳд хүн байгалийн зэрэгцэл, нэгнээ нэвчин орших хэмнэл хүчтэй нѳлѳѳлсѳн нь үзэсгэлэнгээс нэвт харагдана. Газар хийгээд түүний үр шим, хүмүүс хийгээд түүний үр нөлөө бие биедээ нөлөөлж явсаар хэдэн мянганыг үджээ. Тэр хоорондын амин шүтэлцлийг багахан холоос харахад нүднээ ил боловч бүр холдох ахуйд газар эх хүний бүтээснийг өөртөө шингээн нэгэн тив дэлхий болон бидэнд харагдана. Энэ бодит байдал, байгалийн зургийг реализм бус абстракт зураг, импрессионисмийн техникээр хослуулан зурсан нь байгалийг дүрсэлсэнээрээ ѳвѳрмѳгц үзэсгэлэн болжээ.

Үзэсгэлэн Монголд үүд хаалгаа нээгээд удаагүй “А space” үзэсгэлэнгийн танхимд 2025 оны тавдугаар сарын 22-ныг дуустал нийтийн хүртээл болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Б.Мөнхцэцэг “Гэр” үзэсгэлэнгээ дэлгэнэ

10/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

10/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.