Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа
Дуу хөгжим

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

Урлаг Урлаг23/05/2025Шинэчлэгдсэн:23/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Gangbay” хамтлаг бие даасан “КАСЕТА” тоглолтоо энэ сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байгаа билээ. Тус тоглолтод “ZHUREK” дуугаараа Youtube платформ дээр давхардсан тоогоор 300 гаруй сая хандалт аваад байгаа Казакстан Улсын дуучин ADAM оролцохоор болсон. Түүнийг өчигдөр нисэх онгоцны буудлаас морьтон баатруудтай тосож авсан билээ. Тоглолтой холбогдуулан бидэнд сэтгэгдлээсээ хуваалцлаа.

-Сайн байна уу. Монголд ирэхэд танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Сайн байцгаана уу. Би Монголд анх удаа ирж байна. Биднийг маш сайхан угтан авсан. Улаанбаатар хот надад дотно, дулаахан санагдаж байгаа. Тоглолтын дараа Монголын түүхэн дурсгалт газруудаар зочлохыг хүсэж байна.

-Монголд таны дууг сонсдог олон хүн бий шүү дээ. Тоглолтонд та хэдэн дуу дуулах вэ?

-Тийм ээ. Монголд миний уран бүтээлийг сонсдог олон хүн байдгийг мэднэ. Энэ тоглолтод “Zhurek”, “Oylama” зэрэг Казах, Орос хэл дээрх хит болсон нийт найман дуугаа дуулахаар төлөвлөж байна.

-Монгол уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл гаргах бодол бий юү?

-Мэдээж. Уран бүтээлч хүний хувьд хамтарч ажиллах бодол бий. Монголд намайг дэмждэг ахан дүүс олон байдаг. Монгол уран бүтээлчидтэй хамтарч шинэ, сонирхолтой уран бүтээл гаргахыг хүсэж байна.

-Сонсогчдодоо хандаж хэлэх зүйл бий юү?

-Маргааш болох тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Бид ч гэсэн чин сэтгэлээсээ, үзэгчдэдээ зориулан хамгийн сайхан тоглолтыг хүргэхээр бэлдэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ

15/12/2025
Дуу хөгжим Урлаг

Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон

15/12/2025
Дуу хөгжим Урлаг

Эми Уайнхаусын эцэг охиныхоо найзуудыг шүүхэд өглөө

12/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.