Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тамгагүй төр” жүжигт дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ
Театр

Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тамгагүй төр” жүжигт дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

Урлаг Урлаг26/05/2025Шинэчлэгдсэн:26/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тамгагүй төр” жүжигт дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр цахим хуудсандаа

“Жүжигчин У.Уранчимэг миний бие “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” төслөөс албан ёсоор гарч байна.

Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатан гээч шандас сорьсон сайхан дүр дээр гурван жилийн туршид чадан ядан ажиллажээ. Дүрийн сэтгэл зүй, үзэл бодол, деталь бүрийг сэтгэж бодож, хөдөлгөөн бүрийг дэглээч багш нартайгаа ярилцаж, тунгааж, сэтгэл зүрхээ өгч урлахыг хичээсэн. Энэ дүрийн мөн чанарыг үзэгчдэд хүргэхийн тулд өдөр бүр, тоглолтоос тоглолтонд сайжруулж, заримдаа өөртөө хэрээс хэтэрсэн шаардлагыг тавьдаг байлаа. Монгол жүжигчдийн ур чадвар, чанар чансааг дэлхийн ноён оргил болсон тайз тавцан дээр бахархалтайгаар харуулсан анхны үндсэн багын уран бүтээлч, жүжигчдээрээ бахархаад бахархаад ханашгүй билээ.

Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, О.Дөлгөөн, Ш.Доржсүрэн, Б.Шинэбаяр та бүгдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хөлс хүчээр уг жүжиг боссон юм шүү.

Монголынхоо Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 171 удаа монгол хэл дээр, есөн удаа англи хэл дээр, Англи улсын Лондон хотноо “Вэст Энд Колизиум” театрын тайзнаа 17 удаа монгол хэл дээр, Сингапурын “Марина Бэй Сандс” театрын тайзнаа 10 удаа монгол хэл дээр, хоёр удаа англи хэл дээр, нийт 207 удаагийн тоглолтыг мэргэжлийн стандарт дагуу алдаа мадаггүй хийж дуусгасан байна.

Миний хувьд одоо энд хүрээд өндөрлөж байна.

Дараа дараагийн тайз дэлгэцийн шинэ бүтээлээрээ үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзах болно.

“Монгол хаан” жүжгийн цаашдын төлөвлөгөөт болон аялан тоглолтонд нь амжилт хүсье” хэмээн бичжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Театр Урлаг

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.