Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»Ихэр дуучдын “Ихэр аялгуу” цомгийн нээлт энэ сарын 31-нд болно
Язгуур урлаг

Ихэр дуучдын “Ихэр аялгуу” цомгийн нээлт энэ сарын 31-нд болно

Урлаг Урлаг27/05/2025Шинэчлэгдсэн:06/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулахаас гадна өөрсдийн шинэхэн уран бүтээлээр үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялааж байдаг ихэр дуучин Г.Алтанхундага,  Г.Алтанбагана нарын “Ихэр аялгуу” цомгийн нээлт энэ сарын 31-ний өдөр болно. Тодруулбал, “White event hall”  танхимд 13.00 цагаас эхлэх аж.

Соёлын тэргүүний ажилтан Г.Алтанхундага Үгдэсний урдагийн урлагийн их театрт гоцлол дуучнаар ажилладаг бол дуучин Г.Алтанбагана өв уламжлалаа тээн мал маллахаас гадна ихрийн хамт уран бүтээлээ туурвиж байна. Найман жилийн өмнөөс хамтран уран бүтээл хийж буй тэдний урлагийн замнал “Үл тасрах аялгуу” шоу төсөлтэй салшгүй холбоотой билээ. “Оюутан ахуй цагаа дурсъя” нэрийн дор зохион байгуулагдахад нь дуулаачийн ангийн оюутан Г.Алтанхундага тусгай байр эзэлжээ. Харин дараа жил нь “Алтан шар зам нь өлзийтэй байг” нэрийн дор зохиогдоход том тэрэгний жолооч Г.Алтанбагана оролцож шилдэг 20-д үлдсэн гэдэг. Энэхүү цомогтоо тэд урын сангийнхаа 16 дууг дээжлэн барьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ

02/05/2026
Язгуур урлаг Урлаг

С.Нэргүй Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

16/02/2026
Дотоод мэдээ Урлаг

Авьяаслаг сурагчид олон улсын уралдаанаас хоёр цом, зургаан медаль хүртжээ

27/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Батсуурийн Золжаргал таалал төгслөө

20/05/2026

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.