Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Тоглолтын мэдээ»Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно
Тоглолтын мэдээ

Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно

Урлаг Урлаг24/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Үдшийн музей” үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.

Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, “Мөнгөн мод” наадмын 2023 оны шилдэг хөгжимчин, 2024 оны шилдэг цомог шагналын эзэн, ятгач Г.Солонгын монгол ятгын гайхамшгийг ардын хөгжмийн уянгат аялгуу, орчин үеийн электро, поп дуу хөгжмийн хэмнэлтэй хослуулсан яруу тансаг “Үдшийн музейд ятгач Г.Солонго” тоглолтонд урьж байна. Тоглолт ирэх долдугаар сарын 2-нд 19.00 цагаас болно.

“Үдшийн музейд ятгач Г.Солонго” тоглолтоос авах таны мэдрэмж

  • Чойжин ламын сүм музей – Дурсгалт уран барилга, Өндөр Гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийц тэргүүтэй бүтээлүүдийг эх төрхөөр нь үзэж, урлахуй, шүтэхүй, гэгээрэхүйн гайхамшгийг мэдэрнэ.
  • Уламжлал – Монгол ятгын аялгуу Монгол төрийн үндэсний хөгжмийн их найралтай хүчирхэг хөг аялгуу таны сэлгэл зүрхийг догдлуулна.
  • Урлагийн нэгдэл – Ятгын хөг аялгуу Монгол ардын болон дэлхийн хөгжмийн хэмнэл бүжгийн уран яруу хөдөлгөөнөөр дамжин үлэмж тансаг мэдрэмжийг мэдрүүлнэ.
  • Орчин үе –  Орчин үеийн электро, амьд хөгжимтэй хослуулсан Монгол ятгын гайхамшигт аялгуу, зуны намуухан одтой тэнгэрийн дор таны сэтгэлийг сэргээж, тайвшралыг мэдрүүлэх зуны үдэш байх болно.
  • Монголын үндэсний урлагийн авьяслаг уран бүтээлчид оролцоно.

“Үдшийн музейд ятгач Г.Солонго” тоглолтод оролцох уран бүтээлчид:

  • Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал удирдаач Э.Мөнхбаяр
  • ҮУИТ-ын Ц.Сэвжидын нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид
  • “Эрхэмсэг” бүжгийн хамтлаг
  • Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат  /МУГЗ/
  • “Дэлхий” хамтлаг
  • “Emotion” хамтлаг
  • Уртын дуучин Б.Алтанжаргал
  • Уртын дуучин Д.Үүрийнтуяа
  • Дуучин Мачо
  • Төгөлдөр хуурч Г.Сэлэнгэ
  • “Ханбогд” амьд хөгжмийн хамтлаг
  • Тоглолтын найруулагч ҮУИТ-ын Ц.Сэвжидын нэрэмжит бүжгийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүү
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Тоглолтын мэдээ Урлаг

“Land of the sky” үндэсний урлагийн хамгийн том тоглолтод саатаарай

10/08/2025
Тоглолтын мэдээ Урлаг

“T-ara” хамтлаг “Re/verse” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

09/08/2025
Тоглолтын мэдээ Урлаг

“LUMINO” хамтлагийн “THE ONE” тоглолт болно

29/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Land of the sky” үндэсний урлагийн хамгийн том тоглолтод саатаарай

10/08/2025

Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ

09/08/2025

Диана гүнжийн торгон даашинзыг дуудлагаар худалджээ

09/08/2025

“T-ara” хамтлаг “Re/verse” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

09/08/2025

“Disney” компани “Hulu” платформыг бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ

08/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.