Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Д.Шинэцог: Нэг хөгжмийн зохиолчийн дотоод ертөнцөөс, нөгөөгийнх нь орон зай руу шилжинэ
Дуу хөгжим

Д.Шинэцог: Нэг хөгжмийн зохиолчийн дотоод ертөнцөөс, нөгөөгийнх нь орон зай руу шилжинэ

Урлаг Урлаг19/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-12032014-1394588466-170949051-shinetsog8996237822014-03-19-14-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоёрхон чавхдастай морин хуураар Монгол Улсын нэрийг гаднын улс оронд өргөж яваа Дэлхийн ардын урлагийн их наадмын гранпри, Шубертийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Д.Шинэцог хөгжмийн дөрвөн зохиолчийн морин хуурт зориулж бүтээсэн сонгодог бүтээлүүдийг энэ сарын 21-ний 19.00 цагт Төрийн ордонд эгшиглүүлнэ.

Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Б.Мөнхболд, Олон улсын хөгжмийн зохиолчдын наадмын шагналт Ш.Өлзийбаяр нарын бүтээлээс сонордуулах тоглолтыг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарат найруулж, урлагийн гавъяат зүтгэлтэн, Улсын филармонийн уран сайхны удирдаач Н.Бүтэнбаяр удирдаж, Улсын филармонийн симфони оркестр оролцох юм.

Энэ орой 40-50 морин хуураар үзэсгэлэн гаргах аж.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хөгжим судлаачид, хөгжмийн зохиолчдыг урьсан уг тоглолтыг 800 хүн үзэх гэнэ.

Д.Шинэцогоос зарим зүйлийг тодрууллаа.

-Таны тоглолт тун сонирхолтой санагдлаа. Энэ тоглолтын санааг яаж олсон бэ?
-Анхныхаа тоглолтдоо Монголынхоо сор болсон зохиолчдын бүтээлийг нэг дор эгшиглүүлэхсэн гэж эртнээс бодсон. Энэ миний анхны тоглолт, нэг дор хөгжмийн дөрвөн зохиолчийн бүтээл тоглож байгаараа Монголдоо анхдагч болж байгаа.

-Дөрвөн зохиолчийн бүгээл хоорондоо мэдээж адилгүй байх?
-Илэрхийлэх гэсэн санаа, аялгуу, хөг аяс бүх зүйлээрээ тэс өөр бүтээлүүд байгаа. Дөрвөн улирал гэж хэлж болох юм.

-Дөрвөн өөр ертөнцөд нэвтэрч тэнд байгаа хөг эгшгийг үзэгчдэд дамжуулна гэдэг хэцүү биш үү. Энэ талаар?
-Эрвээхэй нэг цэцэгнээс нөгөө рүү нисэх шиг нэг хөгжмийн зохиолчийн дотоод ертөнцөөс өөр хөгжмийн зохиолчийн орон зай руу шилжих нь тун хэцүү л дээ. Морин хуурчийн болоод удирддаачийн, хөгжимчдийн авьяас уран чадвар үзэгчдэд танигдана. Тиймээс бэлтгэлээ маш сайн базааж байгаа.

Т.Болор-Эрдэнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

19/12/2025
Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт цуврал шуудангийн марк гарчээ

21/12/2025

Дорнод аймгийн цахим номын санд 1300 гаруй зохиол байршуулжээ

21/12/2025

Киви Чоугийн “Deadline” киног үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хоригложээ

20/12/2025

Онцгой амжилт гаргасан 72 хүүхэд “Оны онцлох хүүхэд” боллоо

20/12/2025

Тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна

20/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.