Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»2000 жилийн настай муммигийн шивээсийг сэргээжээ
Археологи

2000 жилийн настай муммигийн шивээсийг сэргээжээ

Урлаг Урлаг11/08/2025Шинэчлэгдсэн:11/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын судлаачдаас бүрдэх баг 2000 жилийн турш Сибирийн мөнх цэвдэгт хадгалагдсан цогцсоос шивээснийх нь дүрсийг сэргээсэн байна. Тодруулбал, төмөр зэвсгийн үед амьдарч байсан эмэгтэйн шивээсийг технологийн тусламжтай сэргээсэн талаарх өгүүлэл “Antiquity” сэтгүүлд өнгөрсөн лхагва гараг /2025.08.06/-т нийтлэгдсэн нь олны анхаарал татаад буй.

Түүнчлэн шарилын 3D загварыг бүтээхийн тулд өндөр нарийвчлалтай хэт улаан туяа ашигласан бөгөөд тус муммиг Төв Азийн Алтайн нуруунаас олжээ. Энэ нь олон мянган жилийн өмнө тус бүс нутагт амьдарч байсан Пазырык хэмээх нүүдэлчдийн нэг байсныг баттай тогтоосон аж. Эл эмэгтэйн шарилтай цуг есөн морь тэрэг, хэд хэдэн гоёл чимэглэлийн хивс олдсон гэнэ.

ХБНГУ-ын Макс Планкийн геоантропологийн хүрээлэнгийн археологич, судалгааны багийн ахлагч Гино Каспари “Түүний арьс хэдийн харласан тул малтлагын үеэр шивээсийг ялган танихад хүндрэлтэй байсан ч гарын шуу хэсэгт бар, ирвэс, цаа буга дүрсэлснийг мэдсэн. Шивээснүүдийг ур чадварын хувьд ялгаатай хүмүүс хийсэн байх магадлалтай бөгөөд өнөө цагт ч ийм дүрслэл бүтээх амаргүй” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Саудын Арабын элсэн цөлөөс эртний амьтдын хадны зураг олджээ

02/10/2025
Археологи Урлаг

Монголын хиргисүүрээс олдсон хүний ​​ДНХ нь хүрлийн үеийн нийгмийн байдлыг харуулжээ

01/10/2025
Археологи Урлаг

Баяндэлгэр сумын Их мандал уулын палеолитын дурсгал нь нэн ховорт тооцогддог

29/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нирванагийн цомгийн зурагтай холбоотой гомдлыг хэрэгсэхгүй болголоо

08/10/2025

Тейлор Свифтийн шинэ цомог эхний өдрөө 2.7 сая хувь борлогджээ

08/10/2025

“Үнэн” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэнэ

08/10/2025

Экспериментал хөгжим, дүрслэх урлагийн “XAOS Festival” эхлэх гэж байна

08/10/2025

Ж.Мишээлийн “Silk Way Star“ шоуны үзүүлбэр өндөр үнэлгээ авч, шилдэг дөрөвт жагсаж эхэллээ

08/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.