Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»5.3 сая ам.доллароор зарагдсан Ангарагийн солирыг Нижер улс нэхэж байна
Гадаад мэдээ

5.3 сая ам.доллароор зарагдсан Ангарагийн солирыг Нижер улс нэхэж байна

Урлаг Урлаг14/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ангараг гарагаас дэлхийд унасан хамгийн том чулуунд тооцогдож байгаа солирыг саяхан Нью-Йорк хотын Sotheby’s төв дуудлага худалдаагаар зарахад $5.3 саяын үнэ хүрсэн юм. 25 кг жинтэй энэ чулууг 2023 оны арваннэгдүгээр сард Нижер улсын нутаг дэвсгэр, Сахарын цөлөөс олсон юм байна. Тэгвэл Африк тивийн Нижер улс солирын өмчлөлтэй холбоотой маргаан үүсгэжээ.

Тус улсын эрх баригчид солирыг хууль бус замаар хил давсан гэж үзээд шалгаж эхэлсэн байна. Улмаар өнгөрсөн баасан гарагт тус улсын засгийн газар үнэт чулуу, солирын экспортыг түр зогсоожээ.

“Sotheby’s” төв уг солирыг олон улсын хууль дүрмийн дагуу Нижерээс гаргаснаа мэдэгдсэн байна. “Энэ чулуу сансрын уудамд 225 сая километр зам туулсны эцэст дэлхийн агаар мандалд нэвтэрч, Сахарын цөлд унасан юм” гэж тус төвийн тайлбарт өгүүлсэн байна.

Солирыг олсон хүмүүс олон улсын дилерт зарсны дараа Итали улсад хэсэг хугацаанд үзэсгэлэнд тавигдаад сүүлд Нью-Йорк хотод ирж байжээ. Нижерийн засгийн газартай ойр ажилладаг Америкийн палеонтологич Пол Серено уг солирыг хууль бус арга замаар экспортолсон бүх шинж тэмдэг харагдаж байгааг хэлсэн байна.

“Хэрвээ та бэйсболын бээлий өмсөөд солирыг аль ч улсын нутаг дэвсгэрт унахаас нь өмнө сансарт шүүрч авсан бол өмчилж болно. Гэхдээ уучлаарай, тэр энд газардсан. Тиймээс Нижерийн өмч” гэж тэр ярьжээ.

Солирыг хэн өмчлөхийг улс бүр өөрийн хуулиар зохицуулдаг байна. Тухайлбал АНУ-д солир эзэмшил дээр нь унасан үл хөдлөх хөрөнгийн эзний өмч болдог. Харин Нижер улсад энэ асуудал “үндэсний соёлын өв”-ийн хуулиар зохицуулагддаг юм байна. Өөрөөр хэлбэл засгийн газар нь өмчилдөг бололтой.

NWA 16788 нэртэй энэ солир шинжлэх ухааны судалгааны онцгой ач холбогдолтой олдвор юм. Үүнийг Ангараг гарагийг астероид мөргөх үеэр сансрын уудамд цацагдсан чулуулгийн нэг хэсэг гэж үзэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Америкчуудын согтууруулах ундааны хэрэглээ түүхэн доод хэмжээндээ хүрчээ

14/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Казахын тазы үүлдрийн нохой шагналт байр эзэлжээ

14/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ

13/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Америкчуудын согтууруулах ундааны хэрэглээ түүхэн доод хэмжээндээ хүрчээ

14/08/2025

5.3 сая ам.доллароор зарагдсан Ангарагийн солирыг Нижер улс нэхэж байна

14/08/2025

1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ

14/08/2025

С.Чулуун: Евроазийн соёл иргэншлийн цөм нь “Монгол”

14/08/2025

LUMINO хамтлаг: “The one” тоглолтод зочин уран бүтээлчгүйгээр 44 дуу дуулж, тайз дэлгэцийн төгс хослолыг толилуулна

14/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.