Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Э.Амартүвшин Сан Францискогийн дуурийн тайзнаа дуулна
Дуурь

Э.Амартүвшин Сан Францискогийн дуурийн тайзнаа дуулна

Урлаг Урлаг27/08/2025Шинэчлэгдсэн:27/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч, дэлхийн хэмжээний баритон дуучин Э.Амартүвшин ирэх есдүгээр сард АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын Дуурийн театрын 103 дахь улирлын нээлтийн тоглолтод уригджээ.

Тэрбээр Жузеппе Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг бүтээх аж. Риголетто бол Э.Амартүвшинд шинэ дүр биш, харин өмнө нь олон улсын тайзнуудад олонтаа бүтээж, өөрийн гэсэн гайхамшигтай хувилбараа бий болгосон дүр юм.

Мөн өнгөрсөн онд тус театрын тайзнаа “Un Ballo in Maschera” буюу “Маскарад бүжиг” дуурьд анх тоглож, үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг.

Энэ удаа “Риголетто” дуурь есдүгээр сарын 5-наас 27-ны хооронд нийт найман удаа болох бөгөөд 13-ны өдрийн тоглолтыг шууд дамжуулах юм байна. Вердийн “Риголетто” нь дэлхийн дуурийн урлагийн сор бүтээлүүдийн нэг бөгөөд 1851 онд анх Венецийн Ла Фениче театрт тавигдсан цагаасаа эхлэн үзэгчдийн сэтгэлд хоногшсон бүтээл юм.

Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болсон Э.Амартүвшин ийнхүү дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзуудын нэгэнд дахин урилгаар дуулж буй нь Монголын урлаг, соёлын томоохон амжилт болж байна.

Сонирхуулахад, Сан Францискогийн Дуурийн театр буюу War Memorial Opera House нь тоглолтод дунджаар 3000 гаруй үзэгч хүлээн авах хүчин чадалтай, АНУ-ын хоёр дахь том дуурийн театр юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026
Дуурь Урлаг

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.