Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Radiohead” хамтлагийн гоцлол дуучин Том Йорк дахин хэзээ ч Израилд тоглолт хийхгүй
Дуу хөгжим

“Radiohead” хамтлагийн гоцлол дуучин Том Йорк дахин хэзээ ч Израилд тоглолт хийхгүй

Урлаг Урлаг27/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Radiohead” хамтлаг 2017 онд Израилын Тел-Авив хотод тоглолт хийснийхээ төлөө олон нийтийн шүүмжлэлд өртсөн билээ. Тус хамтлагийн гоцлол дуучин Том Йорк Израилд ахиж хэзээ ч тоглолт хийхгүй гэж мэдэгджээ.

Израил болон Хамас бүлэглэл гал зогсоох хэлэлцээр хийхээс өмнө Их Британийн “The Sunday News” сонинд өгсөн ярилцлагадаа Том Йорк “Израилд яасан ч тоглолт хийхгүй. Би Нетаньяхугаар удирдуулсан Израил улсад 8,000 километрийн зайд ч ойртож очихыг хүсэхгүй байна. Гэхдээ манай хамтлагийн Жонни тэнд танил тал ихтэй” гэж хэлсэн байна. Жонни гэдэг нь “Radiohead” хамтлагийн гоцлол гитарчин Жонни Гринвуд юм.

Харин Жонни Гринвуд “Sunday Times” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар “Би хамтлагаа энэ явдалд хутгасандаа ичиж байна. Гэхдээ би араб, еврей дуучидтай хамтарч ажилласандаа ичихгүй. Энэ тал дээр уучлалт гуйхгүй” гэж мэдэгджээ.

“Radiohead” хамтлаг 2016-2018 онд хийсэн “A Moon Shaped Pool” аялан тоглолтынхаа үеэр Израилын Тел-Авив хотод тоглолт хийснийхээ төлөө хатуу шүүмжлэлд өртсөн. Өнгөрсөн жил Том Йорк Австрали улсын Мельбурн хотод ганцаарчилсан аялан тоглолтоо хийж байх үед Палестиныг дэмжигчид түүнийг эсэргүүцэж байсан тул Том Йорк дуулахаа болиод, тайзнаас буусан юм.

“Radiohead” хамтлаг аялан тоглолт хийлгүй долоон жил өнгөрсний дараа ирэх 11-12 дугаар сард Европ тивээр аялан тоглох гэж байна. “The Sunday Times” сонины сэтгүүлч Том Йоркоос “Палестиныг дэмжигчид танай аялан тоглолтыг эсэргүүцэж магадгүй гэж санаа зовж байна уу” гэж асуухад тэр “Та тоглоод байна уу” гэж хариулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Лиза бас нэгэн гайxалтай түүxийг бүтээв

16/06/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт дуучин, продюсер Оливер Трий нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

16/06/2026
Дуу хөгжим Урлаг

Жесси Жэй Хятадыг анхаарлын төвд оруулав

15/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026

Нутаг нутгийн авьяастнуудыг хамрах соёлын цуврал “Дорноговийн магтаал”-аар эхлэв

17/06/2026

Нийслэл, орон нутгийн 35 музей төлбөр тооцоогоо бүрэн цахимжууллаа

17/06/2026

Монголын дэлгэцийн найруулагчдын холбоо байгуулагдлаа

17/06/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Батбаатарын төрсөн өдөр тохиож байна

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.