Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Цэцэгнээс төрөгсөд” роман уншигчдын гарт хүрч байна
Утга зохиол

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Цэцэгнээс төрөгсөд” роман уншигчдын гарт хүрч байна

Урлаг Урлаг01/11/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн эхлүүлсэн “Цэцэгнээс төрөгсөд” роман уншигчдын гарт хүрч байна.

Энэхүү роман нь зохиолчийн дуусгаагүй бүтээл бөгөөд “Улбар” хэвлэлийн газраас “Дуусгаагүй зохиолын төрлийг нарийн тодорхойлох нь төвөгтэй боловч зохиолч бүх хувилбартаа “Цэцэгнээс төрөгсө /Lotus in Borns” монгол роман/mongolian novel гэж тодотгосон тул тэр хэвээр нь үлдээв” гэжээ.

Зохиолч уг романаа аргын тооллоор 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, сар гаруйн дараа буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зохиолч Б.Сарантуяа руу цахим зурвасаар илгээхдээ “…Энэ бүлэгт түүх орж ирж байгаа юм. Түүнээс хойшоо түүхээс тасарна. Тавдугаар бүлэгт эргээд түүх орж ирнэ. Энэ бүлэг их зовлонтой байна. Чи нэг сайн хараадах даа” хэмээжээ. Зохиолчид бие бие рүүгээ бичиж буй бүтээлээ харилцан илгээж санаа бодлоо хуваалцдаг байсан гэх ба уг зохиолын 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хувилбар ийн олджээ.

Мөн 2017 оны гуравдугаар сарын 2-ноос наймдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 989 цаг 19 минут ажилласан хоёрдугаар хувилбар, түүнчлэн 2020 оны наймдугаар сарын 26-наас арванхоёрдугаар сарын 22-ныг хүртэл 1241 цаг 54 минут ажилласан засамжилсан хувилбар олдсон аж. 2020 оны файлд “Цэцэгнээс төрөгсөд”-өөс гадна “Амитаба” (роман), “Хүннү”, “Модун хаан” (дэлгэцийн бүтээл) зэрэг дууссан болон дуусгаагүй эхүүд багтжээ.

Эдгээр гурван эхийг харьцуулсны үндсэн дээр энэ номд 2020 оны засамжилсан хувилбарыг үндсэн бичвэр болгон, төгсгөл хэсэгт 2017 оны хоёрдугаар хувилбарыг хавсаргасан байна.

2017 оны хоёр хувилбарын ялгаа нь зохиолч Б.Сарантуяад илгээснээс хойш нэмж бичсэн хэсгүүд байв. Харин 2020 оны засамжилсан хувилбарт зохиолын үүдэл санаа, зарим дүрийн нэр ба зорилго өөрчлөгдөж, зарим дүр хасагдаж, зохиолын үг хэллэг, найруулга чамбайрчээ. Тиймээс уншигчдад сонирхолтой, залуу зохиолчдод сургамжтай байх үүднээс эдгээрийг хамтатган хэвлэсэн аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026

Киану Ривз “Netflix”-ийн “Maelstrom” тулаант киноны гол дүрд тоглоно

28/10/2026

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026

Өнөөдөр “Оскар”-ын шагналт жүжигчин Хоакин Финиксийн төрсөн өдөр

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.