Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Майли Сайрус сүй тавьжээ
Оддын амьдрал

Майли Сайрус сүй тавьжээ

Урлаг Урлаг05/12/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин Майли Сайрус дөрвөн жилийн турш үерхэж буй хөгжимчин Макс Морандотой сүй тавьснаа зарлажээ.

“Грэмми” наадмын гурван удаагийн шагналт дуучин даваа гарагт Лос-Анжелес хотод болсон “Avatar: Fire and Ash” киноны нээлтийн ёслолд хүрэлцэн ирэхдээ ядам хуруундаа алмаазан шигтгээтэй алтан бөгж зүүсэн байв.

Өдгөө 33 настай М.Сайрус Америкийн “Good Morning America” хэмээх ​​телевизийн шоунд лхагва гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, саяхан Ази руу хийсэн аяллынх нь үеэр найз залуу нь сүй тавих санал тавьсан гэжээ. “Намайг гайхшруулна гэдэг амаргүй, учир нь би бүх нөхцөл байдлыг хяналтдаа байлгах дуртай хүн. Харин би энэ явдалд маш, бүр маш ихээр гайхсан” хэмээн дуучин бүсгүй ярилаа.

“Flowers”, “Party in the U.S.A” зэрэг хит дуунуудаараа олонд танигдсан М.Сайрус өмнө нь 2018 онд Австралийн жүжигчин Лиам Хемсворттой гэрлэж байсан юм. Хос хоёр 10 жилийн турш үерхээд 2019 онд салж байгаагаа зарлаж байв.

М.Сайрус 2023 онд Британийн “Vogue” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ М.Морандотой “сохор болзоонд” явж танилцсан талаараа дурсан ярьжээ. Өдгөө 27 настай М.Морандо бол Лос-Анжелесын “Liily” хамтлагийн бөмбөрчин юм. Тус хамтлаг 2022 онд М.Сайрусын хөтөлсөн NBC телевизийн “Miley’s New Year’s Eve Party” нэвтрүүлэгт М.Сайрусын загалмайлсан эх Долли Партон, Дэвид Бирн зэрэг хөгжимчдийн хамт оролцож байжээ.

М.Сайрус “Good Morning America” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сүйн бөгжөө үзүүлээд М.Морандо “сайн сонголт хийсэн” хэмээн хэлсэн байна. “Макс бид хоёр хамтдаа дөрвөн жилийг өнгөрүүлээд байгаа бөгөөд энэ хугацаанд надад эерэг өөрчлөлтүүд гарсан нь илэрхий байна. “Чи чадна” гэж үргэлж хэлдэг хэн нэгэн хажууд чинь байгаасай хэмээн та бүхэнд хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.

Поп одын хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох “Dream as One” нэртэй дуу нь “Avatar” уран сайхны киноны хамгийн сүүлийн ангид багтжээ. Тэрбээр энэ оны эхээр ес дэх цомгоо гаргасан боловч аялан тоглолт хийх “хүсэлгүй” байгаагаа хэлээд, аялан тоглолтын үеэр эрүүл байх, сэтгэцийн эрүүл мэндээ хадгалах нь хэчнээн хэцүү байдаг талаар хуваалцсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026
Оддын амьдрал Урлаг

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026
Оддын амьдрал Урлаг

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.