Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»СТА Д.Балдан: МУГЖ Н.Төмөрхуяг ахтайгаа хамтарч тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна
Үндэсний хөгжим

СТА Д.Балдан: МУГЖ Н.Төмөрхуяг ахтайгаа хамтарч тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна

Урлаг Урлаг01/05/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2duuchin6220682872014043019347381690442014-05-01-09-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Насны намар”, “Зүрхний уяа” зэрэг олон сайхан дуунуудаараа түмэн олныхоо сэтгэлд хоногшсон МУГЖ Н.Төмөрхуяг, СТА, дуучин Д.Балдан нар хамтран энэ сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд тоглолт хийх гэж байна. МУГЖ Н.Төмөрхуягын  Монгол улсын гавъяат жүжигчин цолны мялаалга, олон түмэндээ өргөх дуун цацал болсон энэхүү тоглолтын талаар дуучин Д.Балдангаас тодрууллаа.

– Удахгүй болох тоглолтын талаар?

– Энэ сайхан өдрийн мэндийн www.URLAG.mn сайтын хамт олон болон уншигч та бүхэндээ хүргэе. 1990-д онд  уянгын дууны хаан, МУГЖ, олон түмэнд “солгой” Н.Төмөрхуяг ахтайгаа  энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд хамтран тоглох гэж байна.  Н.Төмөрхуяг ахын хувьд олон жил тоглолтоо хийгээгүй бөгөөд энэ удаад уран бүтээлийн тайлан болон  МУГЖ цолны мялаалгаа ард түмэнтэйгээ хамт хийхээр төлөвлөөд байна.

Бид хамтраад  1980-90-д онд дуулагдаж байсан олон сайхан дууг  шинэчилж, хамтдаа болон ганцаарчилж  дуулахаар төлөвлөөд байна. Бэлтгэл ажлаа хийгээд явж байна.

Тоглолтын бэлтгэл ажилд туслан хамтран ажиллаж байгаа баг, хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Тоглолтод урилгаар оролцож байгаа уран бүтээлчид болон “Мөрөн транс” ХХК, “Хос бар” ХХК, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлдөө баярлалаа гэж хэлмээр байна.

– Хамтарч тоглолт хийх саналыг хэн гаргасан бэ?

– 2012  онд  Н.Төмөрхуяг ахын маань “Хорвоод ганцхан ээждээ” дууг хамтарч дуулах саналыг би тавиад, шинэчилж дуулсан.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарч, үзэгч, сонсогчдод их хүрсэн.  Үүнд их урамшиж тухайн үедээ санал тавьсан байсан. МУГЖ Н.Төмөрхуяг ах  уран бүтээлийн тоглолтоо хиймээр байна, хамтарч сайхан тоглолт хийж,  ард түмэндээ бэлэг баръя гэж  саналыг маань дэмжсэн. Ингээд бид тоглолтынхоо бэлтгэл ажилдаа ороод байна.

Н.Төмөрхуяг ахынхаа сайхан уран бүтээлүүдийг  өмнө нь яаж дуулагддаг байсан яг тэр хэлбэрээр нь  сэргээгээд, орчин цагийн хөгжимд нийцүүлэн дуугаргаад түмэн олондоо хүргэхээр төлөвлөөд байна.  

– Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар  хэн ажиллаж байна вэ?

– Тоглолтыг  сайхан болгохын төлөө өөрсдөө зохион байгуулж байгаа. Шинэчлэн дуулж байгаа уран бүтээлийн хөгжмийн найруулга дээр  “Анир” студи ажиллаж байгаа.  Тоглолтынхоо өмнө  зарим уран бүтээлээ дүрсжүүлэхээр  “2В энтертайнмент”-тэй хамтран ажиллаж байна.      

– Нууц биш бол ямар, ямар дууг дүрсжүүлж байгаа вэ?

–  “Хорвоод ганцхан ээждээ” дууг өмнө нь хамтарч дуулахдаа дүрсжүүлсэн.  Одоо бол “Халхын сайхан хүүхнүүд”, “Саа мөнгөн Хэрлэн” дууг дүрсжүүлж байгаа.  

– Тоглолтын онцлог?

– Үзэгчдийн асар удаан хүлээсэн,  халуун дулаан уур амьсгалтай тоглолт болно. Энэ нь манай тоглолтын онцог гэж хэлж болно. МУГЖ Н.Төмөрхуяг ахыг тайзан дээр гараад ирэхэд үзэгчид  алга ташин, сайхан хүлээж авдаг болохоор энэ тоглолт үнэхээр сайхан болно гэдэгт итгэлтэй байна.  

– МУГЖ Н.Төмөрхуягтай хамтарч тоглох санал цөөнгүй уран бүтээлчид тавьдаг. Тэдний дундаас яагаад таны саналыг хүлээн авсан бэ?

–  20 гаруй дуучин Н.Төмөрхуяг ахад маань санал тавьсан юм билээ.  тэр дундаас чамд итгэл хүлээлгэж чамйаг сонгож хамтарч ажиллаж байгаа шүү  гэдгийг Н.Төмөрхуяг ах маань хэлсэн. Надад  итгэл хүлээлгэсэнд баяртай байгаа. МУГЖ Н.Төмөрхуяг аавтай маань нэг ангид сурч байсан,  өнөөдөр надтай хамтарч  тоглолт хийх гэж байна. МУГЖ Н.Төмөрхуяг ахдаа баярлалаа гэдгийг ахин дахин хэлмээр байна.

– Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Уянгын дууны хаан Н.Төмөрхуягийн  хувьд тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хийгээд завгүй явж байгаа бөгөөд түүнтэй хийсэн ярилцлагыг  та бүхэндээ бид удахгүй хүргэх болно. Ингээд МУГЖ Н.Төмөрхуяг, Д.Балдан нарын хамтан дуулсан "Хорвоод ганцхан ээждээ"  уран бүтээлийг хүргэе. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.