Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»CL-ийг Урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ
Оддын амьдрал

CL-ийг Урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

Урлаг Урлаг23/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Ёнсан дүүргийн цагдаагийн газраас “2NE1” хамтлагийн дуучин, реппер CL-ийг Поп соёл, урлагийн салбарын хөгжлийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдлээ. Тодруулбал, CL-ийг олон жилийн турш бүртгэлгүй хөгжмийн агентлаг ажиллуулсан гэж үзэж байна. Түүний үүсгэн байгуулсан “Very Cherry” агентлагийг ч мөн прокурорт шилжүүлэх аж.

CL-ийг цагдан хорихгүйгээр яллана гэв. Хэрвээ тэр гэм буруутай нь тогтоогдвол хоёр жил хүртэлх хорих ялаар шийтгүүлнэ. Эс бол 20 сая вон хүртэлх торгууль төлнө.

Тэрбээр “Very Cherry” агентлагийг 2020 онд үүсгэн байгуулсан. Гэвч ямар ч бүртгэлгүйгээр таван жил гаруй үйл ажиллагаа явуулсан гэж түүнийг буруутгаж байна. Хуульд зааснаар, энтертайнмент агентлагуудыг Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд бүртгүүлэх ёстой. Тэгж байж эрх мэдэлтнүүд тухайн агентлаг дээр байгуулагдаж буй гэрээг хянаж, уран бүтээлчдийн эрхийг хамгаалах асуудал яригдах юм.

Жүжигчин Ган Дон Вон мөн үүнтэй ижил хэргээр буруутгагдсан боловч цагдаа нар мөрдөн шалгалтаар түүнийг буруугүйг тогтоожээ. Тодруулбал, Ган Дон Вон агентлагийг удирдахад оролцоогүй тул тус байгууллагын гүйцэтгэх захирлыг прокурорт шилжүүлсэн байна.

Өмнөд Солонгосын дуучин Сун Си Кюны төлөөлдөг агентлаг 10 гаруй жил бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэсэн мэдээлэл 2025 оны есдүгээр сард анх гарсан. Үүний дараа энтертайнмент агентлагуудын бүртгэлийг шалгах ажил Өмнөд Солонгост эрчимжсэн юм. Улмаар бүртгэлгүй агентлагууд олон гарч ирсэн тул тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам тэднийг бүртгэлээ дуусгахыг уриалан, хэрэгжилтийг хангах кампанит ажил зохион байгуулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Блэйк Лайвлигийн Тэйлор Свифт, Бэн Аффлек рүү бичсэн мессежүүд ил болов

23/01/2026
Оддын амьдрал Урлаг

Дэвид Бекхэм: Хүүхдүүд алдаа гаргадаг, алдаа гаргах ч эрхтэй

21/01/2026
Оддын амьдрал Урлаг

Бруклин Бекхэм эцэг эхтэйгээ яагаад тангараг тасарсан талаараа ам нээлээ

20/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Блэйк Лайвлигийн Тэйлор Свифт, Бэн Аффлек рүү бичсэн мессежүүд ил болов

23/01/2026

CL-ийг Урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

23/01/2026

Робби Уильямс арван гурав дахь бие даасан цомгоо гаргана

23/01/2026

“Playtime” хөгжмийн наадмын эхний line-up гарлаа

23/01/2026

“Долоон ханлигийн морьтон баатар” ном уншигчдад хүрлээ

23/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.