Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ олон сайхан дуунуудаараа учран золгохоор МУГЖ Н.Төмөрхуяг, МУСТА Д.Балдан нар “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтоо өчигдөр Монгол бөхийн өргөөнөө хийлээ.
Тэрбээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр эрхэм гавъяат маань “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олон сайхан дууг амилуулж ард түмний зүрх сэтгэлд хоногшуулж өдгөө хүртэл дуулсаар яваа билээ.
Тоглолтыг санаачлан ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж буй дуучин, МУСТА Балдан тэргүүтэй залуучууд “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтын бүх орлого болон дэмжиж туслаж буй хүмүүсийн дэмжлэгтэйгээр эрхэм гавъяатынхаа орон байрны асуудлыг шийдэж, тус тоглолтын тайзнаа байрных нь батламжийг гардууллаа.
Та бүхэндээ “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” тоглолтын фото сурвалжлагыг хүргэж байна.
www.URLAG.mn