Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ш.Лхамноржмаа: Хоёр номоо ирэх намар “өлгийднө”
Дуу хөгжим

Ш.Лхамноржмаа: Хоёр номоо ирэх намар “өлгийднө”

Урлаг Урлаг24/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lhamnorjmaa-162409-1562896096_copy5905849862014-05-24-12-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаатай ярилцлаа.

-Уран бүтээлийнхээ шинэ цомгийг гаргасанд баяр хүргэе. Ингэхэд таны хэд дэх цомог вэ?
-Танай хамт олонд болон, уншигч, сонсогчиддоо баярлалаа. “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй гурван цомгоо саяхан хэвлүүллээ. Зөвхөн цомог гэвэл, үүний өмнө 2006 онд “Зүрхний гижиг” дан яруу найргийн, 2009 онд “Даяарын амгалан” яруу найраг, дууны цомог гаргасан. Шинэ цомгийнхоо нээлтийг ирэх баасан гаригийн 15:00 цагт “Интерном” номын их дэлгүүрт хийх гэж байна.

-Цомогт таны шүлгээр бүтсэн, хүмүүсийн сонсох дуртай ямар дуунууд багтсан бэ?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Н.Баасандорж нартай хамтран бүтээсэн “Би чамд хайртай”, “Цаг мөнхийн хайр”, “Даяарын амгалан”, “Гийнгоо”, “Чиний эзгүйд” зэрэг хүмүүс их төлөв мэддэг болсон, залуусын дуулах дуртай дуунууд багтсан. “Болор цом” наадамд уншиж байсан, тэр хэрээр уншигч, сонсогчдын сайн мэдэх “Орчлон миний явах суух”, “Зун шиг амьдарнам”, “Аргадах шүлэг”, “Аав мод”, “Ижий улирал” шүлгээ өөрийн дуу хоолойгоор уншиж цомогтоо орууллаа.Ерөнхийдөө ямар утга агуулга, ямар сэдэвтэй бүтээлүүд орсон нь цомгийн нэрээс ойлгомжтой байгаа.

-Нэг дор гурван цомог гаргана гэдэг амаргүй байсан байх?
-Энэ бүхэнд намайг гэсэн найз нөхөд болон олон хүний сэтгэл, зүтгэл шингэсэн. Юуны өмнө хайрт аав Г.Шагдар агсан, ээж Н.Нэргүй нарынхаа гэгээн хайранд талархъя. Цомгийг бүтээхэд чин сэтгэлээсээ дэмжсэн Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, “Оюут хясаа” ХХК, “Амгалан батжих бясалгал гэгээрэл төв”-ийн хамт олон, хөгжмийн зохиолч хань Цэн.Эрдэнэбат, эрхэм дотны анд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат, Барилга технологийн коллежийн захирал Б.Мөнхзул нартаа талархаж байна даа.

-Ойрын үед шинэ ном гаргах уу?
-Ирэх намраас шинэ номоо уншигчдынхаа гар дээр тавих бодолтой байна. Хоёр ч номынхоо эхийг бэлэн болгосон.

Ч.Зотол

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

Олон улсын зах зээлд к-поп сэдэвт худалдааны борлуулалт эрс нэмэгдлээ.

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Гайжин: Монгол самурай” жүжгээс

08/11/2025

“Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киног ОХУ-д хориглох санал гаргажээ

08/11/2025

Чех бүсгүй дэлхийн мисс боллоо

08/11/2025

Кино урлагийн домог Ален Делон амьд байсан бол өнөөдөр 89 нас хүрэх байлаа

08/11/2025

“Усан дор амьсгалаа хамгийн удаан түгжсэн хүн” амжилт шинэчлэгдлээ

08/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.