Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хөөрхөн төрөх чинь нүгэл биш
Утга зохиол

Хөөрхөн төрөх чинь нүгэл биш

Урлаг Урлаг24/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
beautiful-girl-painting-wallpaper2261989462014-05-24-14-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дарвайтлаа будлаа гээд тэнэг биш
Даруухан харагдлаа гээд ухаантай ч биш
Хүнийг та нар гаднаас
Хүнээс илүү шинжих юм
Өөрийгөө та нар бусаддаа
Өөгүй мэт л сайрхах юм
Ганган дэгжин хувцаслах чинь
Галзуу солиотой хэрэг биш
Хөх бөгсөө ил гаргалаа гээд
Хөнгөн явдалтан ч бас л биш
Хөөрхөн төрөх чинь нүгэл биш
Хүмүүст таалагдах нь ч бузар биш
Яах гэж та нар нэгнийгээ
Янз янзаар мэрдэг юм бэ?
Ухаантай царайлж үг шидэлцэж
Уралдаж яагаад муулдаг юм бэ?
Толгойтой мэдлэгтэйгээ гайхуулан байвч
Тоть шиг яагаад хуулдаг юм бэ?
Тоохгүй харахгүй хайнга царайлавч
Тольтой яагаад ярилцаг юм бэ?
Эцсийн эцэст энэ бүхэн чинь
Инээдтэй санагдаад хөгийн байна
Эцсийн эцсийг нь үзэх гэж зарим нь
Элдвийг шалгаагаад хошин байна.
Царай шигээ сайхан сэтгэлтэй нь ч байна
Санаа шигээ муухай царайтай нь ч байна.
Хэнийг та гаднаас нь хараад
Хээв нэг тодорхойлж сууна вэ?
Хэн таныг гаднаас тань ажаад
Хэлбэрт баригдсан мунхаг гэж таних вэ?

Б.МӨНХ-ОРГИЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Тугалхүүгийн Баасансүрэн Монгол Улсын Ардын багш цол хүртлээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026

Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.