Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Сарантуяа: Хүүхдийн баяраар амталдаг байсан жимстэй мөхөөлдсөө хэзээ ч мартдаггүй
Үндэсний хөгжим

Б.Сарантуяа: Хүүхдийн баяраар амталдаг байсан жимстэй мөхөөлдсөө хэзээ ч мартдаггүй

Урлаг Урлаг02/06/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10336636_688455951189940_2843772405205554697_n3676113262014-06-02-09-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяатай Олон Улсын хүүхдийн Найрамдал төвд болсон “1000 хүүхдийн баяр”-ын үеэр цөөн хором ярилцсан юм.

-“1000 хүүхдийн баяр”-т та хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?

– Хоёр дахь жилдээ бяцхан үрстэйгээ баярыг нь хамтдаа тэмдэглэж байна. Дэлхийн  Зөн Монгол ТББ-аас “Найрамдал” төвтэй хамтран зохион байгуулдаг “1000 хүүхдийн баяр” арга хэмжээг би дэмждэг. Эх орны дөрвөн  зүг найман зовхист байгаа 21 аймгийн нэлээд анхаарал шаардагдсан хүүхдүүдийг урьж, залан авчирч нэг өдөр сайхан амрааж, баярлуулна гэдэг бол маш том буян гэж би боддог. Улс орон нийгэм нь ч гэсэн эдгээр хүүхдүүдэд анхаарал тавьж байна. Өөрсөддөө болон ирээдүйдээ итгэлтэй байхад нь тусалж байна. Магадгүй гэр бүлийн байдал ч юм уу нийгмийн ямар анги давхаргад амьдарч, өсөж байгаагаасаа болоод амьдралд  тохиолдож байгаа янз бүрийн зүйлст бяцхан зүрхнүүд амархан эмзэглэж, санаагаар унадаг юм шиг санагддаг. Ийм үед зохион байгуулж байгаа томчууд болон урлаг, соёлынхон бид нар энэхүү зохион байгуулж байга арга хэмжээнд оролцон хүүхэд багачуудад урам өгөх ёстой гэж би боддог. Миний хувьд ч гэсэн би  өөрөө хүүхдүүдтэй учраас тэдэнд урам ямар их хэрэгтэй тэдэнд нэг сайхан гоё үг хайрлах чинь бараг л арван хайрцаг  мөхөөлдөс идсэнээс илүү гэж боддог.  Өнөөдөр хүүхдэд зориулсан мэт нартай сайхан өдөр байна. Байгаль дэлхий хүртэл бяцхан үрсийг маань  хайрлаж, байгалийнхаа  сайхан байдлыг дэлгэж байгаа нөхцөлд бид нар ч гэсэн дуу хуураа харамгүй дэлгэж, бэлэглэнэ.

-Таны хүүхэд насны хамгийн дурсгалтай Хүүхдийн баярын дурсамжийг хуваалцмаар байна л даа. Багадаа баяраа хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

-Манайх Дарханд байсан юм. Тухайн үед аав маань үйлдвэрийн даргын алба хашдаг байлаа. Хүүхдийн баяраар аав, ээж маань биднийг Дархан хотын стадионд аваачиж баярлуулдаг байлаа.  Тэнд жимстэй  мөхөөлдөс зардаг байсныг би хэзээ ч мартдаггүй. Би хүүхдийн баяр гэхээр л монголын үйлдвэрийн гадна талаараа печеньтэй торхтой тэр жимстэй мөхөөлдөсийг мөрөөддөг байлаа.  Мөн аавынхаа  үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийн дунд явуулсан зургийн уралдаанд  хоёрдугаар  байранд, дууны уралдаанд нэгдүгээр байранд орж  нэлээдгүй мөнгөн шагналтай болж байлаа. Тэгээд л хүүхдийн баярыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Уралдаанд оролцоод шагнал авахын тулд зургаа зуран дуугаа бэлддэг байлаа. Магадгүй энэ бас миний урлагт хамаатай байхад нөлөө болсон байх. Хүүхдийн баяраар манай ээж, аав үргэлж л биднийг баярлуулдаг байсан учраас  хүүхдийн баярыг  онцгой гойд баяр гэж боддог байлаа.  Би ч гэсэн энэ уламжлалыг алдахгүй гэж бодоод өөрийнхөө хүүхдүүдэд миний ээж, аав биднийг яаж сайхан хүмүүжүүлж, гоё сайхан баярлуулдаг байсан яг тэр хэмжээнд  нь баярлуулах гэж боддог.  Өдий зэрэгтэй хүмүүжүүлж, өсгөсөн ижий, аавдаа  өнөөдрийг хүртэл баярлан ачийг нь хэзээ ч хариулж барахгүй ч гэсэн бага багаар баярлуулж, өдөр бүр хайртай гэдгээ  илэрхийлэхийг хичээдэг.

 

-Энэ жилийн хүүхдийн баяраар хүүхдүүдээ хэрхэн баярлуулахаар төлөвлөөд байгаа вэ?

-Хүүхдүүдээ би баярлуулаад эхэлчихсэн.  Өнгөрсөн амралтын өдөр хүүхдийн паркт тоглуулсан. “Гэгээн алсын одод” наадмын хүндэтгэлийн гала тоглолтыг хамтдаа үзсэн.  Мөн зургаадугаар сарын 1-нд УДЭТ-т “Бардам туулай” жүжгийг үзүүлэхээр тасалбарыг  нь авсан.  Баярын өдөр бид зусландаа шорлог хийн ээжийгээ баярлуулж,  цагийг сайхан өнгөрүүлнэ дээ.

-Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Уран бүтээлийн сонин сайхан гэвэл саяхан болж өнгөрсөн Гэгээн муза наадмаас шагнал хүртлээ. Одоо шинэ уран бүтээлийн ажилдаа орно. Төрийн соёрхолт Д.Болдын  хийсэн зургаан дуутай шинэ цомгийн ажлаа эхлүүлнэ. Мөн Соёл амралтын хүрээлэнгийн “Black Pearl” завин дээр амьд хөгжмийн тоглолтуудыг зохион байгуулах гэж яриж байгаа. Тэр тоглолтонд зургаадугаар сарын 21-нээс тоглох байх. Тэнд нэг үдэш 20 гаруй дуугаа дуулна. Энэ бол ганцхан миний тоглолт биш. А зэрэг амьд  хөгжмийн хамтлагууд дуулах юм билээ. Жуулчны үеэр гадаадад байдаг найз нөхөд маань эх орондоо ирээд  сайхан амрах гэхээр хамаг тоглолтууд нь дусчихдаг шүү дээ. Тэгвэл одоо зун цагт ч гэсэн  өөрсдийнхөө уран бүтээлийг хүргэсээр байна гэж би бодож байна.

Г.Даша

Эх сурвалж: eagle.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.