Монгол Улсын Төрийн Соёрхолт, зураач Сэр-Одын Саранцацралтын “Өвс” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 26-ныг дуустал Монголын урлагийн зөвлөлийн “Улаан Гэр” галерейд үргэлжилнэ.
С.Саранцацралт нь жирийн нэг зураач гэхээсээ илүүтэй бүтээлүүд нь түүний дотоод сэтгэлийн илэрхийлэл байж чаддаг төдийгүй үргэлж шинийг нээж бусдыг сэрээж байдаг онцлогтой.
Энэ удаад гаргаж буй түүний үзэсгэлэн нь “Өвс” нэртэй бөгөөд уран зургийн үзэсгэлэн гэхээр ур чадвар төгс зураачийн бийрээс амилсан зотон зураг, жаазан доторхи зурмалууд, танхимд эгнүүлэн дэглэсэн үзэсгэл бүтээлүүд сэтгэлд буудаг сэтгэлгээг халсан гэхэд болно. Үнэндээ өвсний үзэмж болоод үнэр, уянга аялгуу хийгээд ухаарал, өвсний бодол, өнө мөнхийн тухай яриа энэ бүтээл туссан юм.
www.URLAG.mn