Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»А.Байгалмаа : Дурласан залуугийнхаа тухай анд минь ярилаа
Утга зохиол

А.Байгалмаа : Дурласан залуугийнхаа тухай анд минь ярилаа

Урлаг Урлаг26/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
women-talk4141329752014-06-26-15-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ертөнцийн сүүдэр бүхнийг үргээж
Ер бусын гэгээн сэтгэл дэлгэж
Дууны түрлэгт хөг нэмэх шиг
Дурласан залуугийнхаа тухай анд минь ярилаа

Цэх нуруу өргөн цээжтэй гэнэ
Цэцэг бүхэнд дурладаггүй зантай гэнэ
Итгэл даамаар сэтгэлтэй гэнэ
Инээд гэрэлтсэн нүдтэй гэнэ

Тунгалаг урсгалт мөрний чимээ сонсох шиг
Тун чиг яруу сэтгэлийг халгиаг чагналаа
Эгшигт хөгжмийн нот тэр аяараа эргэх шиг
Эрвэн дэрвэн гэгэлзэх андыгаа би харлаа

Өөрчилж юугаар ч солихгүй тэр залуугаа
Өөгүй гэдэгт итгэсэн байна анд минь
Үнэн гэгч нь дурлаж дээ чи
Үүлэн цоорхойн нар шиг халуу дүүгэж байна

Саргүй шөнө чиний дэргэд ирж суумаар
Салхигүй өдөр ч чиний дэргэд ирж сэрүүцмээр
Дарсаар ч яахав дээ үгийг чинь сонсоод л дуниартмаар
Даанч үнэнчээр дурлаж дээ миний анд.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна

15/05/2026
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.