Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын балетын фестивал Монголд анх удаа болно
Нийгэм

Олон улсын балетын фестивал Монголд анх удаа болно

Урлаг Урлаг28/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0mbhs9052065532014-06-28-13-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонгодог урлагт дурлагсдад дуулгах таатай мэдээ байна. “Монголын балетын хөгжил сан” энэ удаа “Мodern of Night” тоглолтоо ирэх долдугаар сарын 4-ний өдөр хийхээр төлөвлөжээ. Тэд “Мodern of Night” тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчиддээ хүргэх бөгөөд оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд, эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги, хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх нь ээ.

 АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял Балет, ОХУ-ын Болшой театр, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригдан бүжих балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг Монголдоо үзэх боломжтой боллоо.

 АНУ-ын Бостон хотоос Монгол Улсыг зорьж ирэх бүжигчдийн ур чадварыг харуулах “Мodern of  Night”тоглолт ганцхан удаа болно.

Энэхүү тоглолтыг алдарт “Бостон балет”-ын гоцлооч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Улаанбаатарын болон хөдөө орон нутгийн үзэгчиддээ хүргэх хүсэлтэй байгаа гэнэ.

 Сонирхуулахад, “Монголын балетын хөгжил сан” нь 2011 онд “Мodern of Night” Олон улсын балетын фестивалийг анх удаа эх орондоо зохион байгуулсан юм. Ингэснээр Монголын сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийн хөгжлийг нэгэн шинэ шатанд гаргаж чадсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус сан нийт таван удаагийн олон улсын чанартай балетын тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэн, дэлхий дахины балетын хөгжлийн чиг хандлага, олон улсын бүжигчдийн ур чадварыг Улаанбаатарчууддаа танилцуулсан юм.

www.URLAG,mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Круз “16 жилийн хугацаанд 15 өөр сургуульд сурсан нь хүний зан төлөвийг ойлгоход минь нөлөөлсөн” гэв

16/09/2026

Роберт Де Ниро нэвтрүүлгийн үеэр сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулжээ

16/09/2026

Стивен Тайлерын холбогдсон хэргийг шүүх шүүгч солигджээ

16/09/2026

Холли Беррид өөрийг нь дуурайсан Зендаяагийн төрх таалагджээ

16/09/2026

Домогт загвар зохион бүтээгч Боб Маки 87 насандаа таалал төгсжээ

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.