Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно
Өв соёл

Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно

Урлаг Урлаг12/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд казах түмний уламжлалтай “Нарны баяр” буюу “Наурызын баяр” болдог уламжлалтай.

Энэхүү баярын утга учрыг олон нийтэд сурталчлах, таниулах зорилгоор “Наурузын баяр”-ыг өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн юм. Тэгвэл энэ удаа тус баярыг өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд, өв соёлыг бүрэн таниулсан байдлаар зохион байгуулахаар болжээ. “Наурыз-2026” үйл ажиллагаа өглөө 09:00 цагаас эхэлж, соёл, урлагийн тоглолт, казах үндэсний бөхийн тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, наурызын зоог, уламжлалт идээ, тоглоом наадгайг танилцуулна.

Наурызын баяр нь өдөр шөнө тэнцэж, байгаль шинэчлэгдэж эхлэх цаг үеийг илтгэдэг учир Төв Ази, Кавказ, Ойрх Дорнод, Балканы хойгийн улс орнуудад шинэ жилийн эхлэл хэмээн өргөн тэмдэглэдэг. Дэлхий даяар 300 сая гаруй хүн энэхүү баярыг тэмдэглэдэг бөгөөд энх амгалан, эв найрамдлыг бэлгэддэг уламжлалт соёлын чухал баяр хэмээн тооцдог ажээ.

Энэхүү үйл ажиллагаа нь казах ард түмний эртнээс уламжлагдан ирсэн баяр ёслол, соёл урлаг, ахуй амьдралын онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Physical Asia” шоуны шилдгүүд Дэлхийн адууны өдрийн морьт жагсаалд оролцоно

10/06/2026
Өв соёл Урлаг

“Плано Карпини судлалыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал болов

08/06/2026
Өв соёл Урлаг

“Монгол гэр” танин мэдэхүйн ажлыг зохион байгуулж байна

04/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Тэнгэрийн хүү” жүжгийн дүрүүд

16/06/2026

“Монголын уран нугаралтын чуулган 2026”-гийн үеэр бэсрэг наадам, гала тоглолт болно

16/06/2026

“Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

16/06/2026

Дэвид Бекхэм Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

15/06/2026

Жесси Жэй Хятадыг анхаарлын төвд оруулав

15/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.