Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Агаар салхинд гарахдаа дарс авч явах гэж байна уу
Дуу хөгжим

Агаар салхинд гарахдаа дарс авч явах гэж байна уу

Урлаг Урлаг30/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1204_wine-toast25688922662014-06-30-16-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Амралтын өдрүүдээр агаар салинд гарахдаа хоол унд, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэвэл найз нөхөдтэйгээ агаар салхинд гаръя гэсэн зорилго чинь бүтлээ гэсэн үг. Тэгвэл ямар дарс авч явж, хачирт нь юу хэрэглэх вэ?

Ямар дарс сонгох вэ? Ямар ч хамаагүй дарс ууна гэж бодож байвал эрүүл мэнддээ хайнга хандаж байна шүү. Гэхдээ олон жил дарсан, онцгой гэсэн дарснуудыг арай өөр албан ёсны арга хэмжээнд хэрэглээрэй. Харин агаар салхинд гарахдаа хөнгөн, хүчиллэг дарс сонгоорой. Өөрөөр хэлбэл, зун болгон жинхэнэ хит болдог шарсан маханд мальбек, каберне совиньон, шираз, пинотаж, мерло дарснууд зохимжтой. Харин тахиа, загасны маханд рислинг, совиньон блан, алиготе, ркацители, шардоне, шенен блан, семильон дарснуудыг уувал зүгээр.

Дарс уугаад хэрхэн согтохгүй байх вэ? Аль болохоор их хэмжээний нарийн ногоо, амтлагч, жимс жимсгэнэ байх ёстой. Учир нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд нь согтууруулах ундааны мансууруулах чанарыг бууруулдаг юм байна.

Тэгвэл юу идэх вэ? Дарсанд агуулагдах алимны, салицилийн хүчил нь хүнсний протеинуудыг буюу мах, загасны уургийг шингээхэд нөлөөтэй. Тиймээс, шорлог, шарсан тахиа, загасыг дарсны хамт хэрэглэвэл зохимжтой.

Дарсыг хадгалах халууны хэмийн горимыг анхнаас нь сайн бодолцох хэрэгтэй тул урьдчилаад аяны хөргөгч, мөс зэргийг бэлдээрэй.

Дашрамд: согтууруулах ундаа хоолыг дагалдана уу гэхээс, үндсэн “хоол” нь болох ёсгүй шүү.

Дарс ямар ашиг тустай вэ? Олон жил хадгалсан дарсыг бодвол шинэхэн дарсанд анагаах увдис илүү их байдаг гэнэ. Дарсыг шинэ барьсан талхаар хачирлаад үзээрэй. Эрт дээр үеийн европын эмч нар дарсыг талхтай хослуулснаар нүдний хараа хурц болдгийг ажигласан байна.

Нэмж хэлэхэд: Оргилуун дарснууд нь ил гал дээр шарсан улаан махтай зохицдоггүй. Тиймээс, эрүүл мэндээ бодож байгаа бол оргилуун дарсыг аперитив (хоолны өмнө) эсвэл дижестив (хоолны дараа) жимс, жимсгэнэ, бяслагны хамт хэрэглээрэй.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Тамирын төрсөн өдөр

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.