Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ц.Баттуяа : Нууц амрагийн дүр надад зохих болов уу?
Утга зохиол

Ц.Баттуяа : Нууц амрагийн дүр надад зохих болов уу?

Урлаг Урлаг01/07/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
549101-bigthumbnail9164551282014-07-01-13-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэтийдсэн гоо үзэсгэлэн, тачаадсан харцгүй өөрийгөө

Хайрын өмнө л цэнхэр сувд шиг үнэтэйд тооцдог би

Хүсэл тачаал, халамж энхрийлэл, итгэл найдвараа үнэгүйдүүлсэн

Нууц амрагийн дүрд тохирох болов уу?…

Хэтийдсэн гоо үзэсгэлэн, тачаадсан харцгүй өөрийгөө

Хайрын өмнө л цэнхэр сувд шиг үнэтэйд тооцдог би

Хүсэл тачаал, халамж энхрийлэл, итгэл найдвараа үнэгүйдүүлсэн

Нууц амрагийн дүрд тохирох болов уу?

Үүдэн дээрээ хайрыг чинь үүрийн цолмон шиг аргамжчихаад

Үхлээс чинь бусдыг өөртөө эзэмших шунал минь

Булбрайхан инээд, ухаалаг харц, галбирлаг сэтгэлийг чинь

Бүсгүй хүнтэй хуваалцахыг тэвчих болов уу?

Сарны сонютын эхний нот солгой эгшиглэх бүрт

Санаа алдалт цээжийг минь зүсдэг ч гэлээ

Гагцхүү чамайг л жин үдийн нар шиг төөнөх харц минь

Галгүй жаргалын эзэнгүй болзоонд ганцаардах болов уу?

Өнгөт усан дуслуудаа өөрөөсөө хүртэл нууж асгаруулдаг ч

Өрөөлийн харцнаас хайраа л бултуулж чаддаггүй надад

Өнцөг булан бараадаж, хүн бүрийн нүд хариулсан

Өнгөцхөн учрал жаргал авчрах болов уу?

Дэгжин нүд, хээнцэр төрх, нялуун үгст

Дэнчин тавиад зүрхээ илбэдүүлчихсэн            

Навчин уруулт, салхин явдалт нэгэн эрийн

Нууц амрагийн дүр надад зохих болов уу?

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Утга зохиол Урлаг

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.