Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ
Дуу хөгжим

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг25/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн жилүүдэд дэлхийн инди хөгжмийн ертөнцөд сонсогчдын анхаарлыг татсан хамтлагуудын нэг бол Шинэ Зеландын “Mild Orange” юм. Тайван, уянгалаг уур амьсгалтай дуугаралтаараа танигдсан тус хамтлагийн бүтээлүүд интернэт орчин болон стриминг платформуудаар дамжин олон улсын сонсогчдод хүрч, дэлхийн хаа сайгүй өөрийн сонсогчдын хүрээг бий болгожээ.

“Mild Orange” хамтлаг Азийн хэд хэдэн хотыг хамарсан аялан тоглолтоо эхлүүлж байгаа бөгөөд уг аяллын нэгэн зогсоол нь Улаанбаатар хот байх юм. Монголын амьд хөгжмийн орчныг дэмжин ажилладаг “Baga Toirog”-ийн зохион байгуулж буй энэхүү тоглолт 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Улаанбаатар” зочид буудлын Их танхимд болох бөгөөд хамтлаг Монголын үзэгчдийн өмнө анх удаа тайзнаа гарах гэж байна.

Тайван, мөрөөдөмтгий уур амьсгалтай инди хөгжмөөрөө танигдсан “Mild Orange”-ийн амьд тоглолт Улаанбаатарын хөгжмийн сонирхогчдод мартагдашгүй үдэш бэлэглэх нь гарцаагүй. Мөн энэхүү тоглолтыг Монголын орчин үеийн хөгжмийн төлөөлөл болсон уран бүтээлчид чимэх бөгөөд зочин уран бүтээлчээр Magnolian болон “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн нар оролцож, өөрсдийн уран бүтээлээс хүргэн тоглолтын уур амьсгалыг улам хөглөх болно.

Ташрамд дурдахад, хамтлагийн нэр ч ихээхэн сонирхолтой утгатай. “Mild Orange” гэдэг нь тодорхой нэг утга илэрхийлэхээс илүүтэй дулаахан, намуухан мэдрэмжийг илэрхийлэх өнгөний зүйрлэл гэж хамтлагийн гишүүд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл тэдний хөгжим шиг зөөлөн, тайван уур амьсгалыг илэрхийлэх нэрийг сонгосон гэсэн үг.

“Mild Orange” хамтлагийг дуучин, гитарчин Жош Мертенс үүсгэн байгуулсан. Тэрбээр анх өөрийн бичсэн дуунуудаа найзуудтайгаа хамт туршиж эхэлснээр хамтлагийн эхлэл тавигджээ.

Энгийн бичлэг, даруухан продакшнтой байсан ч тэдний дуунууд интернетэд хурдан тархаж, удалгүй дэлхийн янз бүрийн орноос сонсогчидтой болсон байна. Хожим гитарчин Жош Рид, басс гитарчин Том Келк, бөмбөрчин Жак Фергусон нар нэгдсэнээр хамтлаг өнөөгийн бүрэлдэхүүнтэй болжээ.

Хамтлагийн хөгжмийн хэв маяг dreamy болон indie pop урсгалтай ойр. Тэдний дуунууд хурц хэмнэлээс илүүтэй аажмаар урсах мэт мэдрэмж төрүүлдэг тайван дуугаралтаараа онцлог. Зарим хөгжмийн шүүмжлэгчид тэдний дуугаралтыг “шөнийн хотыг санагдуулам” гэж тодорхойлдог.

Тус хамтлагийн “Some Feeling”, “Mystify”, “Mysight” зэрэг бүтээлүүд олон сая удаа сонсогдож, инди хөгжмийн сонсогчдын дунд хамгийн их хуваалцагддаг дуунуудын нэг болсон. Сонирхолтой нь, хамтлагийн зарим дуу шөнийн цагаар бичигдсэн байдаг бөгөөд тиймээс тэдний хөгжмөөс шөнийн хотын нам гүм уур амьсгал мэдрэгддэг гэж сонсогчид ярьдаг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

Элтон Жон: Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026

Г.Анузул: Иринатай хамт хайрлаж, шаналсан болохоор “Сүүлчийн бороо” жүжигтээ хамгийн их хайртай

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.