Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна
Дуу хөгжим

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

Урлаг Урлаг25/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Селин Дионы хувийн амьдрал, урлагийн замнал болон мэдрэлийн ховор төрлийн эмгэгтэй хэрхэн тэмцэж буйг нь харуулах баримтат кино гарахаар болжээ.

Тодруулбал, тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сард мэдрэлийн ховор төрлийн эмгэгтэй хэмээн оношлогдсон гэдгээ олон нийтэд зарласан. Үүний улмаас 2023 оны хавар хийх байсан хэд хэдэн тоглолтоо хойшлуулсан юм.

Тэрбээр тайзан дээр гараагүй хугацаанд эмчлүүлж байсан бөгөөд энэ үеийнхээ туршлага, сэтгэл хөдлөлөө “I Am: Celine Dion” нэртэй киногоор харуулахыг зорьсон байна.

Селин Дион “Би амьдралынхаа энэ хэсгийг баримтжуулахаас гадна энэ ховор өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж ижил оноштой хүмүүст туслахыг хүссэн” гэв.

Түүний киног “Оскар”-т нэр дэвшиж байсан баримтат киноны найруулагч Айрин Тэйлор найруулжээ. Киногоор дамжуулан дуучны урлагийн замнал болон хувийн амьдралынх нь талаар илүү дэлгэрэнгүйг үзэгчдэд харуулах гэнэ.

Түүнд оношлогдсон мэдрэлийн ховор эмгэг нь “хөшүүн хүний хам шинж” бөгөөд мэдрэлийн систем, ялангуяа тархи, нугасны системд нөлөөлдөг аж. Булчин чангарах, их бие, мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч, хөдөлгөөний чадварыг нь бууруулдаг.

Энэ эмгэгээр өвчилсөн хүмүүс хэвтэрт орох, тэргэнцэр дээр суух, өөрийгөө асрах чадваргүй болох зэрэг эрсдэлтэй байдаг аж.

Түүний кино одоогоор хэзээ гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд “Amazon Prime Video”-оос үзэх боломжтой юм байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026
Кино Урлаг

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Кино Урлаг

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.