Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов
Кино

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

Урлаг Урлаг25/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Sony” компанийн бүтээл болох “Spider-Man: Brand New Day” киноны трейлер цацагдсанаас хойш дөрөвхөн хоногийн дотор 1 тэрбум гаруй хүн үзсэн нь түүхэн амжилт боллоо. Том Холланд гол дүрийг нь бүтээсэн, хүн-аалзанд тохиолдсон шинэ адал явдлын тухай уг кино долоодугаар сарын 31-нээс эхлэн дэлхийн кино театруудад гарна.

“WaveMetrix” платформын мэдээллээр, одоогийн байдлаар уг трейлерийн үзэлт 1.1 тэрбумд хүрч, бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киноны трейлер болжээ.

Трейлер цацагдсанаас хойш эхний 24 цагийн дотор 718.6 сая удаа үзжээ. Ингэснээр зөвхөн кино төдийгүй видео тоглоомын трейлерүүдийн түүхэнд хамгийн амжилттай цацагдсан трейлер болжээ. Эхний найман цагийн дотор дэлхий даяарх үзэлтийн тоо нь 373 саяд хүрч, аль хэдийн киноны түүхэнд бичигдэх амжилт болсон байна.

Үзэлтийн тооны өмнөх дээд амжилтыг “Deadpool and Wolverine” киноны трейлер тогтоосон бөгөөд 2024 онд “Super Bowl” тэмцээний үеэр цацагдсанаас хойш 24 цагийн дотор үзэлт нь 365 саяд хүрч байв.

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер нь мөн өмнө нь 475 сая үзэлттэйгээр дээд амжилт тогтоож байсан “Grand Theft Auto VI” видео тоглоомын трейлерийн 24 цагийн рекордыг эвджээ.

“Deadpool and Wolverine”-оос өмнө киноны трейлерийн үзэлтийн рекордыг “Sony”-ийн өмнөх “Spider-Man: No Way Home” кино эзэмшиж байсан бөгөөд уг трейлерийг 24 цагийн дотор 355.5 сая удаа үзэж байсан бол кино нь дэлхийн кино театруудаас нийт 1.9 тэрбум ам.долларын орлого олж байв.

“Brand New Day” кинонд Том Холланд “No Way Home” киноноос хойш анх удаагаа дахин хүн аалзын дүрд тоглож байгаа юм.

Киноны нээлт долдугаар сарын 31-нд болох бөгөөд уг кинонд Зендаяа, Сэди Синк, Жейкоб Баталон, Жон Бернтал, Трамелл Тиллман, Майкл Мандо, Марк Руффало нар мөн тогложээ. Найруулагчаар Дестин Дэниел Креттон ажилласан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026
Кино Урлаг

“Fantastic Film School – Global Course 2026” олон улсын кино сургалтын хөтөлбөрт оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулж байна

25/03/2026
Кино Урлаг

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

24/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.