Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв
Оддын амьдрал

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

Урлаг Урлаг26/03/2026Шинэчлэгдсэн:27/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн дуучин Ашер саяхан өгсөн ярилцлагадаа хөгжмийн продюсер Шон Комббс буюу Диддигийн талаар эерэг байр суурь илэрхийллээ.

Дидди нь 2025 оны аравдугаар сард хүний наймаа, хүчирхийлэлтэй холбоотой хэргээр буруутгагдан, одоогоор 50 сарын хорих ял эдэлж байгаа юм.

“Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ашер “Надад Шон Комббсын талаар хэлэх сөрөг зүйл алга” хэмээн онцолжээ.

Тэрбээр өсвөр насандаа, 1994 онд уран бүтээлийн гараагаа эхлэх үедээ Нью-Йорк хотод Диддитэй хамт амьдарч, түүний удирдлага дор ажиллаж байсан аж.

Ашер өөрийн туршлагаа, дурсамжаасаа хуваалцан, Диддиг өөрт нь сайн нөлөө үзүүлсэн ментор байсан, олон нийтэд харагдаж буй дүр төрхөөс өөр нэгэн, түүнийг бүгд буруу ойлгосон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Хүн бүр төгс биш. Түүний оруулсан хувь нэмрийг үгүйсгэж болохгүй. Түүний энэхүү хөгжмийн салбарт оруулсан хувь нэмэр үнэхээр их” хэмээн хэлсэн байна.

Мөн зөвхөн хөгжмийн салбарт төдийгүй бизнес, соёлын хувьд хип-хоп урсгалын суурийг тавигчдын нэг, соёлыг бизнес болгож чадсан хүн хэмээн тодорхойлж, түүнийг салбарын түүчээлэгч хэмээжээ.

Usher, Diddy to Present at Golden GlobesАшер ярилцлагадаа Диддигийн шүүхийн шийдвэр болон өмнө нь гарч байсан хүчирхийллийн бичлэгүүдийн талаар шууд тайлбар хийгээгүй байна. Гэсэн ч түүний энэхүү мэдэгдэл нь олон нийтийн дунд маргаан дагуулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Ашерийн хувьд Дидди карьерын эхэнд нөлөөлсөн чухал хүн хэвээр байгаа нь ойлгомжтой байна. Гэсэн хэдий ч хууль эрх зүйн асуудал, олон нийтийн шүүмжлэлтэй зэрэгцэн түүнийг хамгаалсан энэ байр суурь нь анхаарал татаж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Оддын амьдрал Урлаг

Жаред Лето “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй” гэв

30/07/2026
Оддын амьдрал Урлаг

Кристофер Нолан ухаалаг утасгүй, имэйл ч ашигладаггүй

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.