Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “We Do Not Part” зохиол АНУ-ын Үндэсний ном шүүмжлэгчдийн тойргийн шагнал хүртжээ. Энэ нь АНУ-ын хамгийн нэр хүндтэй утга зохиолын шагналуудын нэг юм.
“We Do Not Part” зохиолд 1948 оны дөрөвдүгээр сарын 3-ны Чежүгийн бослогын тухай өгүүлдэг. Чежүгийн бослого нь Солонгосын хуваагдлын эхэн үеийн хамгийн эмгэнэлт үйл явдлуудын нэг юм. Чежүгийн бослогоор 30 мянга орчим хүн амь үрэгдсэн гэж үздэг бөгөөд энэ үйл явдлыг олон жил нуун дарагдуулж иржээ.
“We Do Not Part” зохиол өнгөрсөн жил АНУ-д хэвлэгджээ. Түүнчлэн Хятад, Франц, Нидерланд, Япон болон бусад хэлээр хэвлэгдсэн. Улмаар франц хэл дээрх хувилбар нь 2023 онд гадаадын уран зохиолын “Prix Medicis”, 2024 онд Азийн уран зохиолын “Emile Guimet” шагналыг тус тус хүртжээ. Мөн япон хэл дээрх хувилбар нь 2025 онд “Yomiuri” утга зохиолын шагнал гардуулах ажиллагаанаас Судалгаа, орчуулга төрөлд шагнал хүртсэн байна.

