Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Дэлхийн хэвлийгээс мантийн чулуулгийн дээжийг авчээ
Сонин хачин

Дэлхийн хэвлийгээс мантийн чулуулгийн дээжийг авчээ

Урлаг Урлаг08/04/2026Шинэчлэгдсэн:09/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрдэмтэд газрын хэвлийн судалгаанд томоохон эргэлт хийжээ. Тодруулбал, Атлантын далайн ёроолоос доош нэг км гаруй гүн өрөмдөж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн урт, цул мантийн чулуулгийн дээжийг авч чаджээ.

Уг судалгааг Атлантын далайн дундах нурууны ойролцоох Атлантисын бүсэд “JOIDES Resolution” судалгааны хөлөг онгоцноос хийжээ. Судлаачид далайн ёроолоос 1268 метрийн урттай газрын хэвлийн дээжийг гадаргуу дээр гарган авч чадсан нь дээд мантиас шууд авсан хамгийн гүний дээж болжээ.

Манти бол дэлхийн царцдас ба цөмийн хооронд байдаг халуун чулуулгийн давхарга бөгөөд манай гаргийн массын гуравны хоёр орчим хувийг, эзлэхүүний 80 гаруй хувийг эзэлдэг. Өмнө нь эрдэмтэд мантийн бүтцийг зөвхөн галт уулын дэлбэрэлтээр гарч ирсэн чулуулгийн хэлтэрхий эсвэл далайн гүн дэх ан цаваас олдсон дээжид тулгуурлан судалдаг байв. Өмнөх өрөмдлөгүүд ердөө 200 метрийн гүнд хүрч, маш бага мэдээлэл өгдөг байсан бол энэ удаагийн дээж нь манти нь гүн рүүгээ хэрхэн өөрчлөгддөг болохыг анх удаа “бүхэлд нь” харах боломж олголоо.

Уг дээж нь голчлон серпентинжсэн перидотит (дээд мантийн үндсэн чулуулаг) болон габбро агуулсан бүтэцтэй байна. Эдгээр чулуулаг нь өмнө нь далайн царцдас үүсэх үед зарим элементийнхээ ихээхэн хэсгийг аль хэдийн алдсан болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь далайн доорх магмын хөдөлгөөн маш нарийн төвөгтэй байдлаар явагддагийг харуулж байна.

Эрдэмтдийн хийсэн хамгийн чухал нээлтүүдийн нэг бол мантийн чулуулаг нь далайн устай идэвхтэй харилцан үйлчлэлд ордог болохыг баталсан явдал юм. Тодруулбал, серпентинизаци хэмээн нэрлэдэг процессын явцад эрдсүүд өөрчлөгдөж, молекуляр устөрөгч ялгаруулдаг болохыг тогтоожээ. Энэхүү устөрөгч нь нарны гэрэл тусдаггүй далайн харанхуй гүнд бичил биетүүд оршин тогтнох гол эх үүсвэр болдог. Өрөмдлөг хийсэн газрын ойролцоо Lost City нэртэй гидротермал бүс байрладаг бөгөөд энд устөрөгч, метанаар баялаг дулаан шүлтлэг урсгалууд карбонат тогтоцуудаас гарч, харанхуй орчинд бичил биетнүүд оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлдэг.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, ийм орчин нөхцөл нь эртний Дэлхий дээр амьдрал үүсэхэд нөлөөлсөн байж болохоос гадна Бархасбадь, Санчир гаргийн дагуулууд зэрэг огторгуйн бусад биетүүд дээр ч оршин байх боломжтой.

Энэхүү судалгааны талаарх өгүүлэл “Science” сэтгүүлд нийтлэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026
Сонин хачин Урлаг

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.