Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Нар-Анир” хамтлаг БНСУ-д болж буй олон улсын уралдааны финалын шатанд шалгарчээ
Дуу хөгжим

“Нар-Анир” хамтлаг БНСУ-д болж буй олон улсын уралдааны финалын шатанд шалгарчээ

Урлаг Урлаг15/04/2026Шинэчлэгдсэн:15/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын Сөүл зохион байгуулагдаж буй “Hangang Campus Song Festival 2026” олон улсын уралдааны шилдэг 15 оролцогчийн нэгээр Монгол Улсыг төлөөлж, Соёл урлагийн их сургуулийн дэргэдэх “Нар-Анир” хамтлаг үндэсний болон орчин үеийн хөгжмийн элементийг хослуулсан уран бүтээлээрээ оролцон шалгарч, финалын шатны шалгаруулалтад 04 дүгээр сарын 11-ний өдөр оролцох болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл дэлхийн олон орны нийт 189 хамтлаг оролцсон тус уралдааны шилдэг 5 хамтлагийн нэгээр “Нар-Анир” хамтлаг тодорч, финалын шатандаа шалгарчээ. Тэд ирэх 05 дугаар сарын 02-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын “Jamwon Hangang Park”-д болох финалын шатны тайзнаа дахин өрсөлдөх бөгөөд тус шалгаруулалт нь “KBS” телевизээр дамжуулан олон улсад цацагдах юм байна.

Ташрамд танилцуулахад “Нар-Анир” хамтлагийн ахлагчаар дуучин А.Ууганзаяа, хамтлагийн гишүүдээр морин хуурч, хөөмийч Б.Баярбаатар, хэл хуурч, бүжигчин Б.Батням, гитарчин, хөгжмийн найруулагч Д.Очсүрэн нар ажилладаг бөгөөд уран бүтээлийн чанар, шинэлэг хэв маяг, үндэсний өнгө аясыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан онцлогоороо ялгарч, цаашид дотоод, гадаадын тайзнаа Монголын хөгжмийн урлагийг сурталчлан таниулах зорилготой ажиллаж байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Г.Даваадалай анхны цомгоо гаргаж, “Cosmic Ocean” нэртэй тоглолтоо толилуулна

18/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд таван шинэ номинаци нэмэгдлээ

18/06/2026
Дуу хөгжим Урлаг

Пол Маккартни 84 нас хүрлээ

18/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

19/06/2026

О.Шимүнэ олон улсын шилдэг бүжигчин шагнал хүртжээ

19/06/2026

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026

Европын 13 улсын 13 киног үзэгчдэд хүргэнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.