Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Paramount”, “Warner Bros” хоёрыг нэгтгэхийг Холливуудын одод эсэргүүцжээ
Кино

“Paramount”, “Warner Bros” хоёрыг нэгтгэхийг Холливуудын одод эсэргүүцжээ

Урлаг Урлаг15/04/2026Шинэчлэгдсэн:15/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Paramount Skydance” болон “Warner Bros. Discovery” компаниудыг нэгтгэх тухай хэлцлийг эсэргүүцэж, Холливуудын 1000 гаруй жүжигчин, найруулагч, зохиолчид нээлттэй захидалд гарын үсэг зуржээ. Уг хэлцэл нь кино үйлдвэрлэлийн салбар дахь өрсөлдөөн, ажлын байранд эрсдэл учруулна гэж тэд үзэж байгаа ажээ.

Холливуудын зүтгэлтнүүд “Warner Bros. Discovery”-г “Paramount Skydance” компанид нэгтгэх хэлцлийг эсэргүүцэн олноороо дуу хоолойгоо хүргэж байна. Дөрөвдүгээр сарын 13-нд “Block the Merger” платформ дээр нийтлэгдсэн нээлттэй захидалд салбарын мянга гаруй төлөөлөгч, тэр дундаа алдартай жүжигчид, найруулагчид гарын үсэг зуржээ. Тухайлбал, Брайан Крэнстон, Жейн Фонда, Хоакин Феникс, Бен Стиллер, Гленн Клоуз, найруулагч Йоргос Лантимос болон “Оскар”-ын шагналт Дени Вильнев зэрэг хүмүүс гарын үсэг зурсан байна.

Энэхүү хэлэлцээр нь медиа зах зээлийн төвлөрлийг улам нэмэгдүүлж, өрсөлдөөнийг боомилон, бүтээлч мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөлийг дордуулна гэж тэд мэдэгджээ. Мөн ажлын байрны тоог цөөрүүлж, кино үйлдвэрлэх боломжийг хязгаарлан, үзэгчдэд очих контентын үнийг өсгөх эрсдэлтэй юм.  Түүнчлэн АНУ дахь томоохон кино студиудын тоо цөөрч, салбарт монополь тогтож болзошгүйг анхааруулж байна.

“Медиа салбарын нэгдэл нь дунд зэргийн төсөвтэй кинонууд устаж үгүй болох, бие даасан прокатын тогтолцоо нуран унах, олон улсын борлуулалтын зах зээл хямралд өртөх, ашгийн тодорхой хувь алга болох зэрэг сөрөг үр дагавруудыг агуулж байна. Эдгээр хүчин зүйлс нийлээд бүтээлч хамт олны уран бүтээл тогтвортой туурвих нөхцөлд аюул учруулж байна” гэж захидалд дурджээ.

“Paramount Skydance” компани захидлын хариуд мэдэгдэхдээ, кино урлагийнхны болгоомжлолыг анхааралдаа авч байгаагаа дурдаад, жилд дор хаяж 30 бүрэн хэмжээний киног үргэлжлүүлэн гаргах, мөн бие даасан бүтээлч удирдлагыг, кино үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Сануулан дурдахад, өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр “Paramount Skydance” компани “Warner Bros. Discovery”-г худалдаж авах тохиролцоонд хүрснээ зарласан юм. Компанийн тэргүүн Дэвид Эллисон мэдэгдэхдээ,  хоёр студийн өв уламжлалыг нэгтгэж, шинэ үеийн медиа компани байгуулах нь хэлцлийн зорилго гэжээ.

“Warner Bros. Discovery” нь стриминг үйлчилгээ, кино студиудээс гадна CNN, Food Network, HBO, HGTV, TBS, TNT болон Turner Classic Movies зэрэг кабелийн сувгуудыг эзэмшдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Кино Урлаг

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026
Кино Урлаг

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.