1989 оноос монголчуудын зүрх сэтгэлд “Харанга” болон дэлдэж, монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр суурийг тунхаглан хүнд рок урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн “Харанга” хамтлагийн энэ жил 37 “нас” хүрч буй.
Монголын амьд хөгжмийн урлагийн түүхэнд тод мөртэй, баялаг түүхтэй, чансаатай уран бүтээлтэй, хамтлагийн гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлж, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг болох “Харанга” хамтлаг анплаггед тоглолтоо толилуулахаар болжээ.
Тодруулбал, “Харанга” хамтлаг ирэх тавдугаар сарын 21, 22-нд “Уянгалан дуулагч гитар” анплаггед тоглолтын СТӨ-д тоглох гэж байна.
“Уянгалан дуулагч гитар” анплаггед тоглолтын тасалбарыг ticket.mn-ээс авах боломжтой.


