Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Майкл Жексоны тухай кино дээд амжилт тогтоожээ
Кино

Майкл Жексоны тухай кино дээд амжилт тогтоожээ

Урлаг Урлаг28/04/2026Шинэчлэгдсэн:28/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Попын хаан, домогт дуучин Майкл Жексоны хувийн амьдралтай холбоотой шүүмжлэл, маргаан үргэлжилсээр байгаа хэдий ч түүний тухай намтарчилсан кино нээлт хийсэн даруйдаа олсон орлогоороо рекорд тогтоожээ.

“Майкл” кино дэлхий даяар 217.4 сая ам.долларын орлого олсон байна. “Lionsgate” студийн мэдээлснээр, үүнээс 97 сая ам.доллар нь АНУ болон Канадын зах зээлээс цуглуулсан мөнгө юм.

Уг кино уран бүтээлчдийн тухай намтарчилсан кинонуудын нээлтийн орлогоор шинэ дээд амжилт тогтоож, өмнө нь  орлогоороо тэргүүлж байсан “Straight Outta Compton” болон “Bohemian Rhapsody” кинонуудыг гүйцсэн байна.

Олон улсын зах зээлийн ихэнхэд нь киноны прокатыг “Universal Pictures” компани хариуцан ажиллажээ. Энэхүү төсөл нь “Lionsgate” студийн хувьд хамгийн эрсдэлтэй алхмуудын нэг болжээ. Бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсанаас үүдэн алдарт дуучин Жексон хувь хүнийхээ хувьд маргаан дагуулсан хэвээр байгаа бөгөөд уран бүтээлч өөрөө ийм хэрэгт буруутгасныг няцааж байсан билээ. 2005 онд тэрбээр шүүхээр цагаатгагдсан юм.

Энэхүү кино нь уран бүтээлчийн гэр бүлийнхний дунд мөн маргаан дагуулжээ. Тухайлбал, Жанет Жексон зураг авалтад оролцоогүй бол дуучны охин Пэрис Жексон уг бүтээлийг нэлээд шүүмжилсэн байна.

Киноны гол дүрийг дуучны ууган ахынх нь хүү Жаафар Жексон бүтээсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Кино Урлаг

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026
Кино Урлаг

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.