Өнөөдөр олон нийтийг талцуулж буй 2026 оны хурдан морины уралдааны улирал албан ёсоор эхэлж байна. Эл өдрийг тохиолдуулан “Хувьсал” продакшны дэлгэцийн 10 дахь уран бүтээл “СЭТГЭЛИЙН УЯА” уран сайхны киноныхон моринд хайртай монголчууддаа зориулсан онцгой бэлгээ задалжээ.
Тодруулбал, тус киног зөвхөн өнөөдөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр “ӨРГӨӨ-1” кинотеатрт үнэ төлбөргүй үзэх боломжийг моринд хайртай монгол хүн бүрд олгожээ.
Энэхүү уран бүтээл нь монгол хүний сэтгэлгээ, ахуй соёл, унаач хүүхдүүдийн нөхөрлөлөөс сэдэвлэн анхны хайрын ариун нандин түүхийг өгүүлэх бүтээл гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг татаад байгаа юм. Иймд хурдан морины улирал эхэлж буй энэ өдөр кино баг ийнхүү үзэгчдэдээ бэлэг барьж, үндэсний өв соёлоо хамтдаа мэдрэхийг уриалж байна.
Тус үнэ төлбөргүй үзвэр нь зөвхөн “ӨРГӨӨ-1” кинотеатрт тавдугаар сарын 1-ний өдөр бүх цагийн үзвэрээр хүчинтэй байх бөгөөд суудлын тоо хязгаартай тул үзэгчдийг эртлэн зорихыг зөвлөж байна.

