Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ханбогдын түүх, соёлын өвийг танилцуулсан шинэ ном гарлаа
Нийгэм

Ханбогдын түүх, соёлын өвийг танилцуулсан шинэ ном гарлаа

Урлаг Урлаг30/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6de4f4ec284001f5e1e2df0f237ae8d3big1951404182014-07-30-12-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Таван жилийн өмнө цуглуулж боловсруулсан олон арван шинжилгээ судалгааны болон түүхийн баримт материалд үндэслэн гаргасан Ханбогдын түүх, соёлын өвийг танилцуулсан шинэ ном уншигчдын гар дээр очиж байна.

Өмнийн говийн байгаль, соёлын өвийг хамгаалахад чиглэгдсэн Оюутолгой ХХК-ийн “Соёлын өвийн хөтөлбөр”-ийг 2009 онд боловсруулах явцдаа олон улсын судалгааны багийнхан арвин баримт материал бүрдүүлжээ. Тус багийнхан цуглуулсан арвин их баримт материалаа эмхэтгэн боловсруулж, нягтлан судалж олон түмэнд, ялангуяа энэ нутгийн хөрсөн доороо болоод дээрээ арвин их өв соёлыг тээж ирсэн Ханбогд нутгийн зон олонд зориулж “Ханбогдын түүх, соёлын өв” номыг гаргасан байна.  Энэхүү ном нь Ханбогд сум дахь нэн эртний амьдралын ул мөр-Палеонтологийн дурсгал, Ханбогд сумын нутаг дахь Археологийн дурсгал, Ханбогд сумын түүх, нутгийн иргэдийн ахуй амьдрал дахь түүхэн уламжлал, зан заншил, төрх байдал, Оюутолгойн орд зэрэг бүлгүүдээс бүрджээ.

Ном бүтээсэн Судалгааны багийн ахлагч, доктор, профессор Б.Гүнчинсүрэн “Бид өнгөрсөн үеийн бахархал, ирээдүй цагийн итгэлийг буй болгохын тулд цэвэр судалгааны үндэслэл бүхий уг бүтээлийг туурвисан юм. Хээрийн судалгааны нөр их ажил, архивын баримт, аман түүхийн хосгүй ховор мэдээ зангийг уялдуулан орон нутгийн “жишиг түүх” бичих зорилт тавьж ажилласан” хэмээн ярилаа.

Энэ наймдугаар сард тэмдэглэх Ханбогд сум байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан уг номыг Оюутолгой компани санхүүжүүлж, хэвлүүлсэн юм.  Монгол Улсын “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн”, академич Д. Төмөртогоо “Ханбогдын түүх, соёлын өв” номын мялаалгын үгэндээ “Эртний чулуун зэвсэг, хад чулууны бичээс, булш бунхан, хөшөөдурсгалаас аваад нутаг орноо цэцэглүүлэн хөгжүүлж байгаа өнөөцагийн говьчуудын хөдөлмөр бүтээл, ололт амжилтыг багтаасан эрдэмшинжилгээний энэхүү томоохон бүтээлийг туурвисан эрдэмтэддээтөрөлх нутгийнхаа түмэн олны өмнөөс талархалаа дэвшүүлье” хэмээн онцолжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.