Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын уран бүтээлчид олон улсын хөгжмийн наадамд оролцоно
Нийгэм

Монголын уран бүтээлчид олон улсын хөгжмийн наадамд оролцоно

Урлаг Урлаг04/08/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
144362-01082014-1406869791-2078925537-n1pqpbpi9340662062014-08-04-08-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Жил бүр Италийн хойд хэсэгт оршдог Феррара хотноо зохиогддог ардын урлагийн олон улсын “Ferrara Buskers” хөгжмийн наадмын 27 дахь удаагийн арга хэмжээнд ардын урлагийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Хулан, Хөх Монгол, Седаа, ТрансМонголиа зэрэг хамтлаг, дуучид хүндэт зочноор уригдан оролцохоор болжээ.

Уг наадам энэ сарын 21-31-ний өдрүүдэд болох бөгөөд хөгжмийн наадмын хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг БНИУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Феррара хотын захиргаа болон Монгол Улсын ЭСЯ хамтран Ром хотноо өчигдөр зохион байгуулав.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар энэхүү олон улсын томоохон баяр наадамд Монгол Улсын ардын урлагийн төлөөллийг хүндэт зочноор урьсанд зохион байгуулагчдад талархал илэрхийлээд тус арга хэмжээ нь хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Италийн хойд хэсэгт оршдог Феррара хот нь жил бүр ардын урлагийн олон улсын “Ferrara Buskers” хөгжмийн наадам зохион байгуулдгаараа Европ болон дэлхий нийтэд танигдсан хот бөгөөд уг наадам нь 1988 оноос хойш зохиогдож байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.