Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»P.Diddy-д холбогдох шинэ хэргийг шалгаж эхэлжээ
Оддын амьдрал

P.Diddy-д холбогдох шинэ хэргийг шалгаж эхэлжээ

Урлаг Урлаг03/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүмүүсийг тээвэрлэсэн хэргээр ял шийтгүүлээд байгаа Америкийн рэп дуучин P.Diddy (Шон Комбс)-д холбогдох бэлгийн хүчирхийллийн шинэ хэргийг Лос-Анжелес хотын прокурорын байгууллага шалгаж эхэлсэн тухай “NBC News” суваг мэдээлжээ.

Уг хэрэг нь 2020, 2021 онуудад нэгэн эрэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэрэг бөгөөд холбогдох мэдүүлгүүдийг 2025 оны намар Лос-Анжелесын прокурорын газарт хүлээлгэн өгсөн байна.

Дээрх гомдлыг нийтлэлч, хөгжмийн продюсер Жонатан Хэй гаргасан бөгөөд тэрбээр “NBC News” сувагт өөрийн нэрийг нийтлэхийг зөвшөөрчээ.

2025 оны аравдугаар сард Нью-Йорк хотын шүүх P.Diddy-г биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүмүүсийг тээвэрлэсэн хэрэгт буруутай гэж үзэн дөрвөн жилээс дээш хугацаагаар хорих ял оноосон юм. Түүний өмгөөлөгчид 14 сар хорих ял оноохыг хүссэн бол прокурорууд 11 жилээс дээш хугацаагаар хорих ял оноохыг шаардаж байв. Мөн оны долдугаар сард тангарагтны шүүгчид түүнийг бүх насаараа хоригдох ял авч болзошгүй байсан бусдыг бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хүн худалдаалсан зэрэг илүү ноцтой гэмт хэргүүдэд буруугүй гэж үзсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Идрис Элба хүлэг баатрын хэргэм хүртлээ

03/06/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

02/06/2026
Оддын амьдрал Урлаг

Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернер нар гэрлэлээ

02/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Идрис Элба хүлэг баатрын хэргэм хүртлээ

03/06/2026

P.Diddy-д холбогдох шинэ хэргийг шалгаж эхэлжээ

03/06/2026

Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа

03/06/2026

Түүхэн үнэнийг гуйвуулсан “Perfect Crown” киног шалгаж эхэллээ

03/06/2026

Мэрилин Монрогийн 100 насны ойгоор мянга гаруй хүн цуглаж Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоожээ

03/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.