Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Түүхэн дурсгал илрүүлсэн багшийг аймгийн шагналаар шагналаа
Археологи

Түүхэн дурсгал илрүүлсэн багшийг аймгийн шагналаар шагналаа

Урлаг Урлаг04/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж Мөрөн сумын “Авьяас” сургуулийн дүрслэх урлагийн багш Д.Нямтогтох болон холбогдох албаныхныг хүлээн авч уулзлаа.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цагаан толгой хэмээх газраас 2019 онд Мөрөн сумын “Авьяас” сургуулийн дүрслэх урлагийн багш Д.Нямтогтох, Д.Отгондаваа, Д.Болдсайхан нар хүрэл тогоо, сумны чулуун хэв зэрэг нэн ховор археологийн олдворуудыг илрүүлсэн байна.

Энэхүү олдворын судалгааг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, Соёлын өвийн үндэсний төвийн хэлтсийн дарга Г.Анхсанаа нар удирдан зохион байгуулж, хүрэл тогооноос авсан дээжийг Швейцар улсын Цюрихийн их сургуулийн Эртний уургийн судалгааны лабораторид шинжлүүлсэн байна.

Судалгааны үр дүнд жижиг хүрэл тогооноос 2800 жилийн өмнөх сарлагийн сүүний уураг илэрч, сарлагийг хүн төрөлхтөн анх гаршуулсан хамгийн эртний шинжлэх ухааны нотолгооны нэг болох нь тогтоогджээ.

Ингэснээр өмнө нь Төвөдийн өндөрлөгөөс олдсон 2500 жилийн настай гэж үзэж байсан баримтаас 300 орчим жилээр урагшлуулан, монголчууд 2800 жилийн өмнө сарлагийг гаршуулж байсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолсон, дэлхийн хэмжээний ач холбогдолтой нээлт болжээ.

Өдгөө энэхүү үнэт дурсгалууд “Чингис хаан” үндэсний музейд хадгалагдаж байна.

Иргэний хариуцлагатай үйл ажиллагаа гарган энэхүү түүхэн ач холбогдолтой олдворыг илрүүлж, төрийн хамгаалалтад шилжүүлсэн үйл хэргийг нь үнэлэн Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д. Пүрэвдорж “Авьяас” сургуулийн дүрслэх урлагийн багш Д.Нямтогтоход аймгийн дээд шагнал болох “Хөвсгөлийн од” медаль, батламж болон 1 сая төгрөгийн урамшууллыг гардуулж баяр хүргэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026
Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026
Археологи Урлаг

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.