Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Түүхэн дурсгал илрүүлсэн багшийг аймгийн шагналаар шагналаа
Археологи

Түүхэн дурсгал илрүүлсэн багшийг аймгийн шагналаар шагналаа

Урлаг Урлаг04/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж Мөрөн сумын “Авьяас” сургуулийн дүрслэх урлагийн багш Д.Нямтогтох болон холбогдох албаныхныг хүлээн авч уулзлаа.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цагаан толгой хэмээх газраас 2019 онд Мөрөн сумын “Авьяас” сургуулийн дүрслэх урлагийн багш Д.Нямтогтох, Д.Отгондаваа, Д.Болдсайхан нар хүрэл тогоо, сумны чулуун хэв зэрэг нэн ховор археологийн олдворуудыг илрүүлсэн байна.

Энэхүү олдворын судалгааг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, Соёлын өвийн үндэсний төвийн хэлтсийн дарга Г.Анхсанаа нар удирдан зохион байгуулж, хүрэл тогооноос авсан дээжийг Швейцар улсын Цюрихийн их сургуулийн Эртний уургийн судалгааны лабораторид шинжлүүлсэн байна.

Судалгааны үр дүнд жижиг хүрэл тогооноос 2800 жилийн өмнөх сарлагийн сүүний уураг илэрч, сарлагийг хүн төрөлхтөн анх гаршуулсан хамгийн эртний шинжлэх ухааны нотолгооны нэг болох нь тогтоогджээ.

Ингэснээр өмнө нь Төвөдийн өндөрлөгөөс олдсон 2500 жилийн настай гэж үзэж байсан баримтаас 300 орчим жилээр урагшлуулан, монголчууд 2800 жилийн өмнө сарлагийг гаршуулж байсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолсон, дэлхийн хэмжээний ач холбогдолтой нээлт болжээ.

Өдгөө энэхүү үнэт дурсгалууд “Чингис хаан” үндэсний музейд хадгалагдаж байна.

Иргэний хариуцлагатай үйл ажиллагаа гарган энэхүү түүхэн ач холбогдолтой олдворыг илрүүлж, төрийн хамгаалалтад шилжүүлсэн үйл хэргийг нь үнэлэн Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д. Пүрэвдорж “Авьяас” сургуулийн дүрслэх урлагийн багш Д.Нямтогтоход аймгийн дээд шагнал болох “Хөвсгөлийн од” медаль, батламж болон 1 сая төгрөгийн урамшууллыг гардуулж баяр хүргэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026
Археологи Урлаг

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026
Археологи Урлаг

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

03/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртлээ

03/09/2026

ФОТО: Венецийн кино наадмын улаан хивсний ёслолоос

03/09/2026

“Про” театрынхан “Түүний буруу” жүжгээ ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын “Ульгэр” театрт тоглоно

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.