Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа
Кино

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

Урлаг Урлаг04/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лхагва гараг /2026.06.03/-т Германы найруулагч Вим Вендерс 1975 онд дэлгэцэнд гаргасан “Буруу алхам” (“The Wrong Move”) уран сайхны киногоо үзвэрээс бүрмөсөн татаж байгааг зарлажээ.

Уг кинонд тухайн үед 13 настай байсан жүжигчин Настасья Кински нүцгэн дүрслэгддэг тул ийм шийдвэр гаргасан байна. Одоо 65 настай Кински саяхан киногоо засварлахыг Вендерст уриалж байсан юм. Тэрбээр өнгөрсөн сард Германы “Sueddeutsche Zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ бол миний анхны кино, тэр миний анхны найруулагч байсан. Гэхдээ тэр намайг хамгаалаагүй” хэмээн дурсаж байв.

“Paris, Texas”, “Wings of Desire” зэрэг кинонуудаараа алдаршсан Вендерс энэ ярилцлагын дараа Кинскигээс уучлал гуйсан юм. “Настасья Кинскийг тухайн үед илүү сайн хамгаалах ёстой байснаа би хүлээн зөвшөөрч байна. Үүний төлөө би түүнээс ямар ч эргэлзээгүйгээр уучлал гуйж байна” гэж тэр хэлжээ.

“The Wrong Move” кинонд жүжигчин Клаус Кинскийн охин Настасья дүр бүтээсэн нь түүний урлагийн замналын эхлэл байсан юм. Уг киноны гол дүр Герман орноор аялж буй зохиолчийн дүрд жүжигчин Рюдигер Воглер тоглож байжээ. Түүний аяллынхаа замд уулзсан хүмүүсийн дунд хэлгүй, өсвөр насны акробатчин байсан нь Кински бөгөөд тэр уг кинонд цээж нүцгэн дүрслэгддэг байна.

Өчигдөр /2026.06.04/ Вендерс уг киногоо “одоогийн бүх төрлийн түгээлтийн сувгууд, түүний дотор стриминг үйлчилгээнүүд, телевизийн нэвтрүүлгээс татаж байгааг” зарлажээ. Түүний үүсгэн байгуулсан ашгийн бус Вим Вендерс сан “The Wrong Move” киног эзэмшдэг юм байна. Кинскийтэй харилцан тохиролцсон шийдэл олдох хүртэл уг киног хаанаас ч үзэх боломжгүй болж буйг Вендерс тайлбарлажээ.

Тэрбээр бас энэ асуудлаар Кински, Германы Кино Академи болон бусад талуудыг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. “Манай нийгэм 20 дугаар зууны маргаантай кино бүтээлүүдтэй хэрхэн зохистой харьцах арга замыг олох, кино урлагийн талаар шинэ үзэл номлол, сургалтын агуулгыг бий болгох шаардлагатай байна” гэж Вендерс хэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно

04/06/2026
Кино Урлаг

Клинт Иствуд кино урлагаас зодог тайллаа

04/06/2026
Кино Урлаг

Түүхэн үнэнийг гуйвуулсан “Perfect Crown” киног шалгаж эхэллээ

03/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026

Ха Жи Вон 23 жилийн дараа тайзнаа гарч, “Home Run” үзүүлбэрээр YouTube-ийг доргиов

04/06/2026

Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно

04/06/2026

Клинт Иствуд кино урлагаас зодог тайллаа

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.