Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Le Sserafim” хамтлагийн шинэ дуугаар “TikTok” амьсгалж байна
Дуу хөгжим

“Le Sserafim” хамтлагийн шинэ дуугаар “TikTok” амьсгалж байна

Урлаг Урлаг05/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Поп хамтлагууд дотоод зөрчлөө олон нийтээс нуух нь түгээмэл байдаг бол “Le Sserafim” шинэ цомгоороо энэхүү дүрмийг эсрэгээр нь эргүүлж, гишүүд хоорондын эмзэг харилцааг уран бүтээлийн өгүүлэмжээр гаргажээ.

Тус хамтлагийн хоёр дахь бүрэн хэмжээний цомог “PUREFLOW pt.1” 2026 оны тавдугаар сарын 22-нд гарсан. “Kpop Profiles”-ийн мэдээллээр, цомог 11 дуутай, “Boompala” хэмээн гол дуугаа нэрлэсэн байна. Цомог эхний долоо хоногт 500,000-аас дээш биет байдлаар борлогдож,АНУ-д 41,000 гэсэн үзүүлэлттэйгээр “Billboard 200”-д 10 дугаарт бичигджээ.

Шинэ цомгийн “Need Your Company” дуунд Нью-Йоркт төрсөн Хөх Юнжин болон Ким Чэвон хоёрын үл ойлголцлыг өгүүлдэг.Хөх Юнжин дууны санаагаа тайлбарлахдаа ойр байхыг хүсдэг хэрнээ түүнийгээ хэлэх мөчид төрдөг төвөгтэй мэдрэмжийг гаргахыг зорьсон гэжээ.Харин Ким Чэвон “Үгийг нь харвал зөрчил юм шиг санагдаж магадгүй, гэхдээ хүн бүхэнд адил санагдахгүй” хэмээн тайлбарласан байна.

Гэхдээ дууны өнгө аяс нь гишүүдийн харилцааны бодит асуудлаас үүдэлтэй гэх өгүүлэмж фенүүдийнх нь анхаарлыг татаж байна.Хоёр гишүүн нээлттэй ярилцаж, үл ойлголцлоо давсны дараа илүү дотно болсон гэж Ким Чэвон хэлжээ.Энэ түүх зөвхөн дууны үг дээр үлдсэнгүй.Хөх Юнжин, Ким Чэвон нар БНХАУ-ын Макао дахь цамхагаас 233 метрийн өндөрт үсэрсэн тухай мэдээлэл ч гарчээ.

Цомгийн арилжааны болон сошиал амжилтын гол хөдөлгүүр нь “Boompala” болж байна.

“Sports Kyunghyang”-ийн мэдээллээр, уг дуу тавдугаар сарын 29-ний байдлаар “Spotify Daily Top Songs Global” жагсаалтад 177 дугаарт орж, тухайн өдөр 1,447,991 стрийм бүртгүүлсэн байна. Мөн “TikTok” дээр уг дууг ашигласан пост 68,000-д хүрч, “Instagram”-ийн “Rising Audio” жагсаалтад хоёрдугаарт бичигджээ. “Le Sserafim” хамтлаг долоодугаар сард хоёр дахь удаагийн аялан тоглолтоо эхлүүлж, аравдугаар сарын 16-нд Лондон хотын “O2 Arena”-д Их Британид анх удаа тоглоно. Тоглолтоо Ази,Хойд Америк, Европын 23 хотод хийх төлөвтэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026
Дуу хөгжим Урлаг

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.