Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 1в ангийн сурагч, бяцхан төгөлдөр хуурч Л.Эрхсаран АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан олон улсын “Young Musicians” өсвөрийн хөгжимчдийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцож, дэд байр эзэлжээ. Ингэснээр тэрбээр ирэх есдүгээр сарын 5, 6-нд АНУ-ын Нью-Йорк хотын “Dimenna Center for Classical Music” концертын танхимд зохион байгуулагдах “2026 Prize Winners’ Recitals” буюу шагналтнуудын тоглолтод оролцох урилгаа гаргаад байна.

