Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов
Өв соёл

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

Урлаг Урлаг27/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэнтий аймагт зохион байгуулсан Х.Даваасамбуу агсны нэрэмжит ерөөлч, магтаалчдын улсын X уралдаанд 80 гаруй өв тээгч оролцлоо.

Тус уралдааныг энэ сарын 24-25-ны өдөр зохион байгуулж, Өмнөговь аймгийн ерөөлч, магтаалчдаас 46-гаас дээш насны ерөөлийн төрөлд Даланзадгад сумын МУСТА, ерөөлч, магтаалч Ж.Дагвасамба тэргүүн байр, Баяндалай сумын ерөөлч С.Давхарбаяр тусгай байрт шалгарсан байна.

Харин 18-45 насны ангилалд Ноён сумын ерөөлч Г.Батзориг дэд байрт, магтаалын төрөлд Ханбогд сумын магтаалч О.Төрболд дэд байр эзэлсэн бол түүний дүү О.Төрмандах тусгай байр эзэлжээ.

Өсвөр үеийн 13-17 насны ерөөлийн ангилалд Манлай сумын харьяат, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн сурагч Б.Энхбаатар дэд байр, магтаалын төрөлд Ханхонгор сумын сурагч О.Азбаяр гуравдугаар байр, 6-12 насны ерөөлийн төрөлд Цогтцэций сумын зургаан настай Э.Тэмүүлэн тусгай байрт оржээ.

Өмнөговь аймгийн багийг Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч С.Мөнхжаргал удирдан бэлтгэж, уралдааны хугацаанд хариуцан ажилласан байна.

Ийнхүү Өмнөговь аймгийн ерөөлч, магтаалчид улсын хэмжээний томоохон уралдаанд амжилттай оролцож, өв соёлыг өвлөн уламжлагчдын эгнээг шинэ үеийн төлөөллөөр баяжуулж байгаа нь нэг тэргүүн, гурван дэд байр, нэг гуравдугаар байр болон дөрвөн тусгай байрын шагналыг хүртэж байгаагаас харж болохоор байгааг зохион байгуулагчид онцлов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

999 морины дэлээр зүү ороосон бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ

26/06/2026
Өв соёл Урлаг

“Цаатан фестиваль-2026” өв соёлын наадам долдугаар сарын 6-7-нд болно

23/06/2026
Өв соёл Урлаг

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026

Лисагийн инстаграмын нэг нийтлэл 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна

26/06/2026

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.