Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг06/07/2026Сэтгэгдэл байхгүй15 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоног /2026.07.06-2026.07.12/-ийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Нарийн мэргэжлийн хүмүүсийн ажил ахицтай байна. Өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах боломж гарч ирж болох юм. Таны төсөл сайн үнэлгээ авах боломж өндөр байна. Адал явдалтай үйл явдлаар дүүрэн байх болно. Гэхдээ аз сорьсон, мөрийтэй тоглоомд хянуур болгоомжтой хандах хэрэгтэй. Цагийн нарийн хуваарь таны бизнесийн үйл ажиллагаанд маш чухал бөгөөд аливаа үйл ажиллагаанд хоцрохгүй байх хэрэгтэй. Бизнесийн сайн хамтрагчтай болсноор санхүүгийн хувьд азтай байх болно. Цаашдын хамтын ажиллагаагаа ил тод байлгах төлөвлөгөөг баримтал. Гэнэтийн үйл явдалтай тулгарвал ямар нэг сайн зүйл болохгүй байж мэднэ. Ажлын санал гэнэтийн байдлаар тавигдана. Таны итгэж байсан хүмүүс хуурмаг хандлага болзошгүй. Тогтворгүй хамтын ажиллагааг зөвшөөрөх хэрэггүй. Нөхцөл байдлыг ухаалгаар үнэлэх хэрэгтэй. Шинэ санаа төлөвлөгөө гарган, аливаа санаачилгаа амжилттай хэрэгжүүлэхийг хичээ. Хэрэв танд маш том зорилго байдаг бол энэ нь таныг зөв шийдвэр гаргаж, зөв алхам хийхэд туслах болно. Бизнес болон нөхөрлөл хоёрын хооронд зааг байдаг гэдгийг сана. Хувийн амьдралд гэнэтийн асуудал анхаарал шаардана. Ганц бие хүмүүс романтик байдал үүсгэх боломжтой тул мэдрэмжтэй бай. Долоо хоногийн сүүл рүү урам зориг, төсөөлөх сэтгэмжээрээ бусдаас давуу байх болно. Өөртөө итгэлтэй, нэр төртэй байж хайртай хүндээ үнэнч гэсэн итгэл төрүүлэхийг хичээ. Сайхан сэтгэл, нийтэч зан чанар баяр баясал авчирч, найз нөхдийн харилцаа таатай байна. Олон нийтийн өмнө гарч үг хэлэх шаардлагатай бол санаа зовсны хэрэггүй. Та юу хэлэх, юу хийхээ олон дахин давтсан бол сайн байж чадна. Амьдралын нөхцөл байдал сайхан амрах боломжийг танд олгохгүй. Бухимдах хэрэггүй бөгөөд гэр бүлийн үүргээ бүү умарт. Хүнд асуудалд орсон, тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй харьцахдаа нинжин сэтгэлээр хандаарай. Буяны арга хэмжээнд оролцох, гэр бүлээрээ сүм хийдэд очих зэрэг нь сайхан тайвшрал авчрах болно. Танд дотоод сэтгэл зүрхээ хуваалцах чухал төгс хэн нэгэн байгаа бол эмх замбараагүйдэлд хүргэдэг эсвэл сэтгэлээр унагадаг хүмүүсээс холхон шиг бай.

ҮХЭР

Олон янзын хандлага илрэх бололтой. Бодол санаа тань тогтворгүй болно. Тухайн нөхцөл байдлыг тодорхойлох хэмжүүрүүдийн учрыг олж байж үр дүнд хүрэх бололтой. Гадаад нөхцөл байдал тодорхойгүй байна. Хөнгөмсөг зан гаргах нь нэр хүндийг тань унагаахад хүргэнэ. Өөрийгөө хуурах байдал болон бодлогогүй хийсэн алхам нь энэ үед ашигтай холбоо тогтоох болон нийгэмд идэвхтэй байр суурь эзлэх хандлагыг таагүй болгоно. Хөрөнгө мөнгөний хувьд шинэ нөхцөл байдал үүснэ. Гэхдээ ердийнхөөсөө илүү зөн билэг сайтай байна. Өөрийнхөө хийж байгаа зүйлийн үнэ цэнийг мэдэр. Ажил хэрэгт асуудал үүсвэл хамт олноороо сууж байгаад яаж шийдэх тухай ярилц. Зорилготой хийсэн үйл ажиллагаа таны хүссэн үр дүнд хүрэхгүй бол хаана алдаа гаргаснаа эргэн харахыг хичээ. Өөрийгөө хангалттай сайн биш гэж бодож байгаа бол уучлалт гуйх замыг сонгоорой. Сэтгэл санааны болон хувийн асуудлаа зүй зохистой логикоор авч үзвэл илүү хялбар болно. Зарим хүмүүс шинэ хайртай учрах магадлалтай. Гэр бүлийн харилцаанд эрсдэлтэй алхам хийж болохгүй. Долоо хоногийн сүүл рүү хууль бус үйл ажиллагаанд холбогдохгүйн тулд бизнесийн аливаа уулзалт, хэлэлцүүлгийг нээлттэй ил тод хийх хэрэгтэй. Бүх хэлэлцээрт үнэн шударга байх хэрэгтэй гэдгийг анхаар. Орлого эсвэл цалин нэмэгдэх хандлага гарна. Бүтээлч санаа ундарч байгаа үе тул ур чадвараараа орлого олох болно. Өөрийн гоо сайхандаа анхаар. Гоо сайхны үйлчилгээ хийлгэж, арьсаа цэвэрлэх нь их үр дүнтэй болно. Найз нөхөд эсвэл ах дүү хамаатан садан айлчлан ирснээр цагийг сайхан өнгөрүүлэх боломж гарна. Хайр дурлалын амьдралд шинэлэг зүйл нэмэгдэх болно. Хайрын шохоорхлоос болж сэтгэл хөдлөл хүчтэй байна. Хэн нэгнээс гэнэтийн бэлэг авах бололтой. Аз жаргалтай харилцаатай хосуудын хувьд хайр сэтгэлийн халуун дулаан мэдрэмжийг хүчтэй мэдрэх болно.

ИХЭР

Оногдсон ажил нэлээд их хичээл зүтгэл болон тэсвэр тэвчээр шаардана. Ямар ч үед бусад руу уурлаж муу үг шидэхээс зайлсхий. Дараа нь ийм үйлдэл хийсэндээ харамсах болохоор эелдэг зөөлөн бай. Эргэн тойронд байдаг хүмүүстээ нөлөөлөх гэж оролдохоо хязгаарлах хэрэгтэй. Ажлын үр дүн ихэнхдээ зөвхөн танаас шалтгаалах бололтой. Өөрийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын шийдвэрээ эргэн хар. Ямар нэгэн санхүүгийн амлалт бусдад өгөхөөсөө татгалз. Ашиг сонирхлын зөрөлдөөн гарах тул зохицуулах хэрэгтэй болно. Олон нийтийн харилцаанд анхаарлаа хандуулж байгаа хүмүүс сонирхолтой баримт мэдээлэлтэй болсон бол өөрийн санал бодлоо илэрхийлнэ. Санхүүгийн хувьд нэмэлт орлого олж ашигтай ажиллахаар байна. Гэртээ засвар хийх төлөвлөгөө сайн найзуудын тань тусламжтайгаар бүтэмжтэй байна. Долоо хоногийн сүүл рүү ямар нэг зүйлээс хоцрох эсвэл овоорсон их ажил үүсэх зэргээс болж нэлээд тайван бус байх хэдий ч од эрхсийн нөлөөгөөр энэ байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Төлбөрөө сайн хянаснаар өрөнд орох аюулаас хол байх болно. Эхэлсэн ажлаа дуусгах, өнгөрсөн бүхэнд дүн шинжилгээ хийх, дотнын хүнтэйгээ ярилцахад тааламжтай байна. Залхуурч хэвтэлгүй, өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулсан хөгжилтэй үйл ажиллагааны хуваарь гарга. Ойр дотнын хүмүүсийн хүрээнд амралтаа өнгөрүүлэх, дуртай зүйлээ хийх нь алжаал ядаргааг тайлах хамгийн шилдэг арга байх болно.

МЭЛХИЙ

Од эрхэс таны амьдралын тойргийг идэвхжүүлэх ба шинэ ажил амжилттай эхэлнэ. Зарим хүмүүс шинэ чиглэлээр суралцахаас гадна боловсролын зэргээ нэмэгдүүлэх талаар бодож үзэж магадгүй бөгөөд эхлүүлэхэд хэцүү байх боловч таны өмнө гайхалтай боломжууд нээлттэй болно. Ажил мэргэжлийн хүрээнд цаашид өсөн дэвжих өргөн боломж харагдана. Нэгэнт тогтсон хэвшмэл байр сууриа өөрчлөх цаг болжээ. Хэрвээ ажил хэрэг явуулахад тусалдаг арга барил хуучирсан бол шинэ зөвлөгөөг ашигла. Та энэ талаар хангалттай мэдлэггүй бол залуу мэргэжилтнүүдээс тусламж аваарай. Мөнгөн орлого нэмэгдэхэд чамгүй түлхэц болох ажлын саналыг хүлээн авахаар шийднэ. Эрдэм мэдлэг, авьяас чадвараа ашиглахын зэрэгцээ төрөлхийн зохион байгуулагч гэдгээ харуул. Гэхдээ од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөөнөөс болж нэлээд түгшүүртэй болох бололтой. Хамт олны шийдвэрийг зөрчин, ганцаараа зүтгэхээс зайлсхий. Эрсдэлтэй шинэ юм хийхээс зайлсхий. Хөрөнгө оруулалтын талаар нэлээд сайн бодолцохгүй бол мөнгөө алдаж ч мэдэх нөхцөл үүснэ. Яарч адгах, хэт хөнгөмсөг хандах зэрэг нь таныг санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй. Долоо хоногийн сүүл рүү албан тушаал дэвших гарц хайж байгаа бол найз нөхөд болон түншүүдээс дэмжлэг авах хэрэгтэй болно. Хэрвээ та цалингаа нэмүүлэхийг хүсэж байгаа бол энэ талаар хөөцөлдөхийн өмнө бүх гарцыг сайн судал. Хайр дурлал, мөнгө санхүүтэй холбоотой асуудал таны урмыг хугалах болно. Ямар нэг худал хуурмаг явдлаас болж хайртай дотнын хүмүүстэйгээ харьцахад хүнд байх магадлалтай. Асуудалд аль болох хүлээцтэй хандахыг хичээ. Гадаад дүр төрхдөө анхаарал тавих, амьдрах орчноо сайжруулах зэрэг асуудалд анхаарахад таатай байх болно. Амьдран орчноо цэвэрлэж, хэрэггүй болсон эд зүйлсээ гаргаж хаяхыг зөвлөж байна. Биеийн хүчний хөдөлмөр хийж, амьдрах орчноо сайхан болго. Гэр бүлдээ өөрийн байр суурийг тогтоож, найрсаг уур амьсгал бүрдүүлэхэд анхаар. Амарч, алжаал тайлахад цаг гаргаарай. Ойр дотнын муудалцсан хүн байвал таагүй харилцаагаа залруулж, уучлал гуйх цаг болсон байна.

АРСЛАН

Бизнесийн яриа хэлэлцээ амжилттай байх бөгөөд хэрвээ та шинэ ажлын байр хайж байгаа бол сэтгэлд нийцэхийг олж чадна. Янз бүрийн алдаа үл ойлголцол гарах ч зарим хүндрэлээ шийдвэрлэх болно. Олон хүнтэй танилцах нь таагүй үр дагавар дагуулж мэднэ. Таны анхаарал ойр дотнын хүмүүс рүүгээ чиглэвэл эерэг харилцаа нэмэгдэнэ. Удахгүй хийхээр төлөвлөсөн аялах төлөвлөгөө таныг тайвшруулах болно. Аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч, нийтийн ёс журмыг үл тоомсорлох хэрэггүй. Дурлалт хосууд бие биедээ амлалт өгснөөр тэд тэмдэглэлт үйл явдалд оролцохоор шийдэх бололтой. Эрүүл мэнддээ анхаар. Өөрийн дуртай хоол хүнсээ хэрэглэх хэрэгтэй ч, зөв дэглэмийг илүүд үзээрэй. Долоо хоногийн сүүл рүү аз таны талд байсан ч их бооцоо тавьсны хэрэггүй. Олон зүйлийг тэр дор нь хийх гэж хичээх нь хүсэл зорилго, эрч хүчийг тарамдуулна. Өнгөрсөн үе рүүгээ эргэж харахын оронд одоо байгаа зүйлдээ анхаарлаа хандуул. Тодорхой ажил барьж авахаас зүрхшээх хэрэггүй. Хувийн сонирхолдоо анхаарлаа хаңдуулсан цагт та ирээдүйгээ сайхнаар харах болно. Хэрэв та зүрх сэтгэлээ дагахаар шийдсэн бол бүтээлч нэгэн байх болно. Өөрийгөө бүрэн ойлгохын тулд хоёрдмол байдлаасаа гарах хэрэгтэй. Хэрэв та харилцаандаа ямар нэг зүйл хүсэж тэмүүлэхгүй байгаа бол өөрийн зүрх сэтгэлээ дахин нэг сонс. Хайр дурлалын харилцаанд элдэв амлалт өгөх гэж байгаа бол хэрэггүй. Таны эрч хүч сулрахыг мэдэрнэ.

ОХИН

Биелүүлэхийг хүсэж буй зорилгоо тодорхойлж үйл ажиллагаагаа төлөвлөх цаг гарга. Хүсэл мөрөөдөл тань зорилгоо биелүүлэхэд тус болно. Найз нар тань дуртайяа дэмжлэг үзүүлнэ. Эсрэг хүйсийн хүмүүсийн тусламжид найд. Гэр бүлийн уулзалт сонирхолтой өрнөж магадгүй. Таны сэтгэл санааг зовоож байгаа амлалтаа зөрчсөн ч энэ нь амьдралд нэг их нөлөөлөхгүй. Харин энэ асуудал мөнгөтэй холбоотой байгаа бол болгоомжтой байх хэрэгтэй. Санхүүгийн асуудлаас болж чухал ажил саатах магадлалтай. Хэдий нөхцөл байдал тодорхойгүй байсан ч цөхрөх хэрэггүй. Энэ бол зөвхөн цаг хугацааны л асуудал байх болно. Муудалцсан хүмүүстэйгээ эргээд эвлэрэх шаардлага гарч мэднэ. Энэ эвлэрэл нь таны ажилд эергээр нөлөөлнө. Албан түншүүдтэйгээ уулзах үйл ажиллагаа зохион байгуул. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалдаа шийдэл олж чадна. Эерэг хандлага бусадтай хэл амаа олоход амар болгож өгнө. Эерэг нөлөө бүхий гүн гүнзгий утга учиртай боломжууд ердийнхөөс илүү байна. Долоо хоногийн сүүл рүү өндөр түвшинд сэтгэж чадвал та өөрийн амьдралаа адал явдал, сэтгэл хөдөлгөм туршлагаар баяжуулж чадна. Олныг хамарсан арга хэмжээнд оролцвол мэдээлэл сайн олж авах бөгөөд шинэ танил ашигтай санал тавина. Үүний үр дүн таны бүтээлч авьяас илрэн гаргах болно. Таны анхаарал гэртээ хандсан байх ба гэртээ засвар хийх төлөвлөгөө худалдан авалт хийхэд хүргэнэ. Гэхдээ мөнгө дэмий зарцуулахаар хэтэрхий өнгө үзэмжтэй зүйл их байгаа тул болгоомжтой бай. Магадгүй хэт их зарлага таныг өрөнд унагаж мэднэ. Орлого зарлагаа тооц. Хөрөнгө мөнгөтэй холбоотой чиг хандлагад тайван тогтуун хандах хэрэгтэй. Дэлгүүр хэсэх болон чухал эд зүйл худалдан авахаа хойшлуул. Учир нь таны санхүү үүнийг хүлээн авахад хүндрэлтэй байж мэднэ.Хувийн амьдралаас анхаарал халамжийг зүй ёсоор хүртэхгүй байгаа мэт санагдаж магадгүй. Хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Амжилт олох боломж бололцоог од эрхэс авчирсаар байна. Гэнэтийн хүчин зүйлүүд таны амьдралыг гэрэлтүүлж, зарим нөхцөл байдал сайжирч байгааг мэдэрнэ. Боломж бүрийг атгаж авч өөрийн авьяас чадвараа сорь. Зөн совин, бодол санаа нь өөрийгөө бусдад илэрхийлэх боломж олгоно. Үзэл бодлоо өөрчлөх гэсний хэрэггүй. Санал бодлоо хэлэх юм бол дарга удирдлагууд дэмжих, хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байна. Уран бүтээл хийдэг хүмүүс олон нийтэд авьяас чадвараа харуулж чадна. Гэхдээ өөрийг тань хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа хүмүүс худал мэдээлэл тараана. Яриа хэлэлцээр тохирох үр дүнд хүрэхгүй бол өөрийнхөө замаар явсан нь дээр байх. Гэнэт их олз ашиг тохиохыг хүлээх хэрэггүй. Ажлын хуваарь шахуу байх бололтой. Хайртай хүндээ цаг зав гаргаарай. Шинэ хайрын харилцаанд хосууд өөр өөр амьдралын хэв маягтай хүмүүс гэдгээ ойлгох шаардлага гарна. Өөрийгөө сайн хянахгүй бол шалихгүй зүйл хүртэл үр дүнд саад болж мэднэ. Аль болох тайван байж, өөрийгөө удирдах нь бусад хүмүүстэй ойлголцох боломж олгоно. Долоо хоногийн сүүл рүү адал явдал хайж, шинийг зохион бүтээхийг хүсэх бөгөөд эртний хүсэл мөрөөдөл салахгүй дагана. Бусдын явуулга таны нэр хүндийг унагаана. Таагүй байдлыг ч үр дүнтэй даван гарах дотоод нөөц боломж их байгаа бөгөөд асуудалд хурдан эерэг шийдлийг ол. Хууран мэхлэлт, далд явуулга, хардлага сэрдэлттэй холбоотойгоор өөрийн сул талыг харуулах хэрэггүй. Таны хийсэн үйлдэл нь ямар үр дагаварт хүргэх талаар бодохыг хүсэхгүй бол харилцаанд хүндрэл учруулна. Хайртай хүнтэйгээ харилцааны асуудлаа ярилцах болон өөрийн үзэл санааг хуваалцах зэрэг нь үр дүнтэй байх болно. Гомдож шүүмжлэлгүйгээр асуудалд дүн шинжилгээ хийж, хамтдаа шийдээрэй. Од эрхсийн нөлөөгөөр таны дур булаам байдал нэмэгдэх болно. Гэхдээ хувийн дур хүслээ хязгаарла. Хайртай хүнээ хэтэрхий их өмчлөх гэснээс болж асуудал үүсэх болно. Таны эргэн тойронд буй бүх хүмүүс маш эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй байх болно.

ХИЛЭНЦ

Санхүүгийн байдал муудах тул ирээдүйгээр харсан төлөвлөгөө зохиож, сайн мэдэх ажлаа үргэлжлүүл. Хариуцлага өндөртэй байж элдэв муу зуршлаа хая. Хэрэв та хамтрагч хайж байгаа бол хүссэн хүнээ ямар байх талаар мэдээллээ цуглуул. Ажил хэргээ шинэ шатанд гаргах арга замын талаар бодох нь таныг завгүй байлгах болно. Тайван бус байдал давамгайлах тул өөрийгөө чухал ажлаар дарах хэрэггүй. Та холоос ямар нэг мэдээ хүлээн авах бөгөөд энэ нь таны бизнест чухал нөлөө үзүүлж мэднэ. Та хувь заяаг зохицуулж, эрх ашгийг хөндөх аливаа оролдлогод туйлын тэсвэргүй хандана. Биеэ хамгаалах байгалийн зөн билэг, болзошгүй буруу үйлдлээс сэргийлэх мэдрэмжээ бүү эсэргүүц. Хайр дурлалын асуудалд уян хатан хандаж, нээлттэй байгаарай. Бусдын хэлэх үгийг аль болох хүлээцтэй сонс. Долоо хоногийн сүүл рүү бодит байдлыг шударгаар үнэлж чадвал, зөв өөрчлөлтийг хийх болно. Шинэ ажил албан тушаалд очих хүмүүст өөрийн ур чадвараа бүрэн харуулах боломж олдох бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байх болно. Харин одоогийн байр сууриндаа сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс том өөрчлөлт хийхээс айлгүй, өөртөө урам зориг өгөх сонголтыг зоригтойгоор хий. Удахгүй таны бүтээлч байдал дээшлэх бөгөөд хайр дурлал, гэр бүлийн эерэг нөлөө мэдрэгдэнэ. Ойрын үед тулгамдсан хурц асуудлуудаа шийдвэрлэх шаардлага гарах магадлал өндөр байна. Уран бүтээлч хүмүүс олны анхаарлын төвд байх бололтой. Аялалд явахаар бэлтгэж байгаа бол таатай цаг байна.

НУМ

Шинэ санаа амьдралдаа чухал өөрчлөлт хийх боломж олгоно. Хэрвээ та өөрийн санаа хүсэл зоригоо бусдад илэрхийлэх шаардлага байгаа бол яг одоо хамгийн тохиромжтой үе юм. Бусдаас хамааралгүй бие даан шийдвэр гарга. Олон зүйлийг зэрэг хийх чадвар тийм ч өндөр байхгүй бололтой. Нэг зүйлд сайтар төвлөрч түүнээс гарах үр дүнд сэтгэл хангалуун бай. Бусдад атаархах хэрэггүй. Өмнөх ажлаа л үр дүнтэй хийхийг хичээ. Од эрхсийн нөлөөгөөр таны сэтгэл хөдлөл нэмэгдэх тул аливаа зүйлд бусдыг албадахаас сэргийл. Зарим хүмүүсийн зүгээс танд тодорхойгүй үйл ажиллагаанд оролцох санал тавих магадлалтай бөгөөд энэ нь амар ажил санагдсан ч аль болох хол бай. Хамт олноо ажлаа сайн хийж чадахгүй байсан ч битгий цааш түлх. Нөхцөл байдал таны тэвчээрийг барсан ч хувийн соёлтой байдлаа хадгал. Зарим хүмүүс амьдралдаа өөрчлөлт хийж, шинэ өөрчлөлт хийхэд бэлэн байна. Тэнцвэртэй байхад суралц. Сэтгэлийн дарамттай нөхцөл байдал гэнэт гарч ирэх нь уйтгартай хэв маягийг эвдэнэ. Уйтгарлахаас өөрийгөө хамгаалахын тулд төлөвлөгөө зохио. Ингэснээр таны нөхцөл байдал тодорхой болно. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс түргэн зан, тэвчээргүй байдлыг билэгдэж байна. Иймээс элдэв уулзалт үдэшлэг танд сэтгэл хөөрөлтэй байдлыг авч ирнэ. Хэтэрсэн хандлагаасаа таашаал авах хэрэггүй. Бусдаас тусламж авах бол бардам зангаа гээх нь дээр. Та тэвчээрийг барж мэдэх шударга бус зүйлтэй тулгарч мэдэх юм. Амбиц, нэр төр хөөцөлдөх явдалд сэтгэл санаагаа бүү автуул. Өөрийнхөө чухал гэсэн хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх төлөвлөгөө зохио. Чөлөөт цаг гаргаж хайртай хүнтэйгээ сайхан өнгөрөөх хэрэгтэй. Учир нь яг одоо түүнд таны тус дэм хэрэгтэй байж мэднэ. Гэр бүлээ, үр хүүхдүүдээ юу хүсэж байгааг хааяа ч болов анзаарч судал. Амралттай холбоотой бүх зүйлд тааламжтай үе. Эхэлсэн ажлаа яаралтай дуусгаж, хувийн амьдралдаа анхаарал хандуул. Гадаад руу явах нь таны ирээдүйн амьдралд шинэ санаа туслалцаа өгөх хүмүүстэй холбоо тогтооно боломж олгоно. Сэтгэл татам хүмүүсээр танилын хүрээ өргөжнө. Ихэнх ганц бие хүмүүс шинэ хайр дурлалын адал явдалтай учирна.

МАТАР

Чухал хурал цуглаанд оролцсоноор та өөрийнхөө туршлага чадварыг нэмж чадах болно. Нийгмийн үйл ажиллагаа амжилт авчирна. Таны зөн совин хурц байх тул гэрээ хэлэлцээрт өндөр мэдрэмжтэй байна. Таны аялалд явах төлөвлөгөө нааштайгаар шийдэгдэх бөгөөд бэлтгэл ажлаа хурдан амжуул. Амьдралын хэв маягаа өөрийн хүслээр болгоход шаардлагатай санхүүг босгох нь гол зүйл байна. Гэхдээ ажлаа хэт хэтрүүлж хийдэг хүмүүс эрүүл мэндээ бодож, сайн сувилалд амрахаар шийдэх нь ач тустай. Хуримтлал үүсгэхийн тулд олсон мөнгөө тэр дор нь үрдэг зуршлаа зас.Хэт их сэтгэл хөдлөл сайн үр дагавар авчрахгүй. Бүх зүйлс санаснаар тань болно гэж байхгүй. Хуурмаг будилаан үүсгэж мэдэх чиг хандлагаас болгоомжил. Анхаарал сонор сэрэмжтэй бай. Гэр бүлийн гишүүдтэй юм уу ах дүү хамаатан садантайгаа чин сэтгэлээ уудлан ярьж суух боломжийг өөрөөсөө бүү түлх. Танд тэднээс суралцаж мэдэх зүйл бий. Мөн ойр дотнынхонд тань ч халуун сэтгэлийн дэм болсон дулаан үгс хэрэгтэй. Тэднийхээ сэтгэл санааг нь тайвшруулах нь чухал гэдгийг та ойлго. Долоо хоногийн сүүл рүү дотоод сэтгэлийн амар тайван байдалд анхаар. Гадаад нөхцөл хэчнээн таныг стресстүүлсэн ч дотроо аль болох тайван бай. Хэн нэгний хийсэн амжилттай үйлдэлд атаархах хэрэггүй. Харин ч өөрийгөө хурцалж, ямар оргилд хүрэхээ сорьж үзээрэй. Бусдын гаргасан амжилтаас туршлага хуримтлуулж болох ч, сохроор даган дуурайх хэрэггүй. Хайр дурлалын харилцаа үнэ цэнтэй байна. Гэр бүлдээ зориулах цагаа үр дүнтэй байхад сайн анхаар. Гэр бүлтэй хүмүүс хамтдаа урлаг спортын тоглолт үзэх нь тохиромжтой. Зөрчилтэй байгаа хамтрагчтайгаа харилцаагаа сайжруулах болно. Хайр дурлалын шинэ холбоо үүсэх магадлал байна. Ойр дотнын найз нөхдөө гомдоохоос сэрэмжил.

ХУМХ

Нэгэн хэвийн байдалд баригдалгүй, олон талт үйл ажиллагаа явуулбал сайн. Ялимгүй алдаанаасаа болоод та бусдыг гомдоож мэднэ. Гадаад нөхцөл байдал ээдрээтэй байна. Зөв үлгэр дуурайлал үзүүлж чадвал бүгд чамаас амьдралын зөвлөгөө болон үйл ажиллагааны удирдамжаа асууна. Хүмүүстэй итгэл найдвар болон хүсэл мөрөөдлөө хуваалцах нь тааламжтай байна. Хууль бус үйл ажиллагаанд оролцох саналыг хүлээн авах нь асуудалд оруулж, хүндхэн сорилттой учруулах болно. Мэргэжлийн хүний ч найз нөхөд, хамаатан садны ч зөвлөгөө энэ тал дээр тус болно. Та өөрөө энэ бүхэнд оролцох уу эсвэл юу ч мэдэхгүй юм шиг үлдэх үү гэдгээ сонгох хэрэгтэй. Шийдвэр гаргахаасаа өмнө үүсэх асуудлаас болж хэн нэгэн хохирох эсэхийг сайн бод. Өөрийн дотнын харилцааг нөхөрлөлийг давуу талаа болгон ашигла. Бусадтай бодлоо хуваалцахаасаа битгий ай. Ялангуяа найзууд болон бизнесийн хамтрагчаасаа юм нууж болохгүй. Долоо хоногийн сүүл рүү ямар нэг бизнесийн санаа төсөл хэрэгжүүлэхдээ найз нөхөд болон хуучин хамтрагчтайгаа үүнийг хийх нь танд тийм ч сайхан санаа гэж бодогдохгүй байгаа бол эцсийн шийдвэрийг өөрөө гарга. Ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирнэ. Залхуутай байсан ч гэр орны ажлаа хийх үүрэг хариуцлагаа ухаар. Гэнэтийн урилгагүй зочид ирж, таны ажлыг саатуулж магадгүй. Тэвдэж сандралгүй тэдэнтэй хөгжилтэй зүйлс ярьж, цагийг зугаатай өнгөрөө. Сэтгэл өөдрөг байхын тулд шинэ орчинд орж, шинэ газар үзэж сонирх. Орон байрны засвар шинэчлэл нь таны бодож байснаас илүү сэтгэл ханамжийг өгч мэднэ. Тав тухтай орчин амьдралын чанарт чухал нөлөө үзүүлнэ. Ганц бие хүмүүсийн сонирхлыг хэн нэгэн маш их татах бөгөөд бодол санаанаас гарахгүй бололтой.

ЗАГАС

Зөрчилдөөнтэй байдал давамгайлах хэдий ч өөрийн зөн совингоор цаашдын боломжийг олж харах болно. Ихэнх хүмүүс өөрийн шаргуу ажлын үр шимийг амсана. Хувь хүн рүү чиглэсэн үйл ажиллагаанаас илүү багаараа ажилладаг нийгмийг хамарсан ажлууд руу татагдан орсноор шинэ танилуудтай болно. Нэр нөлөө, байр сууриа нэмэгдүүлэх боломж гарна. Хүмүүнлэгийн үйлс, нийгмийг өөрчлөх ажилд сайн дураараа оролцох бололтой. Зөвхөн зөв шударга байдал л танд тайвшрал, тайтгарлыг олгоно. Идэвхтэй тэмцэл өрнүүлэх эсвэл шинэ түвшинд гарах гэсэн тэмүүллийн үе. Нөхцөл байдал танаас зоригтой байхыг шаардана. Харин од эрхэс таныг хэрэггүй маргаан мэтгэлцээн болон бүдүүлэг харилцаанаас зайлсхийхийг сануулж байна. Цаг үеийн гэнэтийн нөхцөл байдалд зохицохын тулд багагүй тэвчээр хэрэгтэй байх. Дарга удирдлагын зарим шаардлага ойлгомжгүй байж мэднэ. Санхүүгийн харилцаа болон бизнесийн хэлэлцээр асуудалтай тулгарах тул түргэн хөдөлж болохгүй. Туршлагатай нэгнээс зөвлөгөө авах эсвэл үүний талаар сайн мэддэг хэн нэгэнтэй холбоо тогтоо. Хайрын харилцаа таагүй болж мэдэхээр байна. Зөвхөн өөрийн хүсэж байгаа зүйлийнхээ тухай бүү бод. Хайртай хүнийхээ юу хүсэж байгааг бас анхаарч үзээрэй. Долоо хоногийн сүүл рүү хэт мэдрэмтгий байвал зарим зүйлийг хийх боломжоо алдах болно. Санаандгүй эвгүй байдалд орохоос болгоомжил. Өөрийн хийж буй үйлдэл болон амьдралын мөн чанарын хоорондох тэнцвэрийг олох хэрэгтэй. Таны чухал биш гэж бодож байсан зүйлс хэрэг дээрээ харин ч тустай байж таныг баярлуулах болно. Ухаалаг хүмүүстэй уулзах нь таны асуудалд хандах хандлагыг болон таны хувьд чухал нөхцөл байдлыг өөрчилнө. Таны дотоод ухамсар нээлттэй байгаа тул бусдад талархал илэрхийлэхэд цаг гарга. Зөн совин тань ч үнэ цэнтэй байх тул сайн сонсож, өөрийн бодлоо тэмдэглэн ав. Эргэн тойронд үүсэх илүү дутуу зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын долдугаар сарын зурхай

01/07/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

22/06/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

15/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Төв талбайд зохион байгуулагдана

06/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

06/07/2026

“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа

05/07/2026

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно

04/07/2026

ШИНЭ КЛИП: Гавьяат жүжигчин, дуучин Л.Банзрагч “Наадмын өглөө”

04/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.